Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.01.09) Төмөр замын тээврийн тухай хууль болон Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Улсын Их Хурлын 2023 оны долоодугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталсан.
Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.” гэж заасан.
Уг агентлаг нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд суурь бүтэц эзэмшигчийн хооронд, суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм. Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар” байгуулах асуудал тусгагдаагүй болно.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсон тул Төмөр замын тээврийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны нэгдүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 01-ний” гэж , Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2023 оны 12 дугаар сарын 31-ний" гэснийг "2024 оны 12 дугаар сарын 31-ний" гэж, 5 дугаар зүйлийн "2024 оны" гэснийг "2025 оны" гэж тус тус өөрчлөхөөр санал боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Улсын Их Хурлын 2023 оны долоодугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан.
Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна.” гэж заасан.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.” гэж хуульчилсан бөгөөд шинэчилсэн найруулгаар “Засгийн газрын тохируулагч агентлаг” болгон өөрчлөн тусгасан.
Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын тохируулагч агентлаг “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ыг өөрчлөн байгуулах асуудал тусгагдаагүй болно.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны нэгдүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 01-ний” гэж тус тус өөрчлөхөөр уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлжээ.

#Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, #УИХ-ын хэвлэл мэдээллийн алба,