Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд олон улсын ажиглагчид түүнийг энэ өдөр 40 нас хүрсэн байж магадгүй гэж үзэж байна. 

Кимийн төрсөн өдрийг нэгдүгээр сарын 8 гэж үздэг ч Умардын дэглэм энэ өдрийг хэзээ ч албан ёсоор батлаагүй юм. АНУ-ын засгийн газар Кимийн төрсөн оныг 1984 он гэж тодорхойлдог тул тэрээр энэ жил 40 нас хүрч байж магадгүй.

Кимийн эцэг болон өвөөгийн төрсөн өдрийг улсын хэмжээнд үндэсний баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Харин Ким Жон Уны төрсөн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хуанли дээр огт дурдагдахгүйгээр чимээгүй өнгөрдөг. 

2020 оны нэгдүгээр сард тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кимд төрсөн өдрийн мэндчилгээ явуулсныг Умардын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн нь түүний төрсөн өдрийг баталгаажуулсан цорын ганц тохиолдол байсан юм. Ингэхдээ тодорхой өдрийг дурдаагүй байна.

Энэ жил төрийн мэдлийн KCNA агентлаг даваа гарагт Кимийг охиныхоо хамтаар тахианы фермд зочилсон талаар мэдээлжээ.

Кимийн бага охин Жү Аэг түүний залгамжлагч байж магадгүй гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ сард анх удаа олон нийтэд мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Reuters

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #төрсөн өдөр,