Мальдивын засгийн газар хөрштэйгөө харилцаагаа муутгахгүйн тулд Энэтхэгийн Ерөнхий сайдыг гутаан доромжилсон гурван дэд сайдаа албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаагаа ням гарагт мэдэгдэв.
Малша Шареф, Мариям Шиуна, Абдулла Махзоом Мажид нар бүгд тус улсын Залуучуудыг чадваржуулах, мэдээлэл, урлагийн яаманд ажилладаг байсан бөгөөд олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнхээ төлөө сахилгын шийтгэл хүлээсэн байна.
“X” платформ дээр нийтлэгдсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Лакшадвип арлуудад зочилж байгаа бичлэгийн доор эдгээр хүмүүс Модиг "алиалагч", "террорист", "Израилын хүүхэлдэй" гэж янз бүрээр нэрлэсэн байна.
Зарим хүмүүс түүний айлчлалыг тансаг амралтын газруудаараа дэлхийд алдартай Мальдивыг зорих жуулчдыг Энэтхэг рүү татах гэсэн оролдлого гэж үзэж байв.
Уг үйл явдлын дараа тус улс дахь Энэтхэгийн дээд комисс уг сэтгэгдлүүдэд “санаа зовниж байгаагаа илэрхийлсэн” байна.
Мальдивын Гадаад хэргийн яам хариуд нь гадаадын удирдагчдын эсрэг “доромжилсон үг хэллэг”-ийн талаар мэдэж байгаагаа мэдэгдээд, ийм үйлдлийг тэвчихгүй гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн Мальдивын Ерөнхийлөгч асан Ибрахим Солих “Энэтхэг улс нь Мальдивын хувьд үргэлж сайн найз байсаар ирсэн бөгөөд ийм увайгүй үгс нь манай хоёр орны эртний найрамдалд сөргөөр нөлөөлөхийг бид зөвшөөрөх ёсгүй” гэж “X”-ээр мэдэгдсэн байна.
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Мохамед Муиззу нь “Энэтхэгийг түрүүнд тавих” гадаад бодлогодоо шинэчлэлт хийхээ амласнаар өнгөрсөн жилийн сонгуульд ялалт байгуулж байв. Муиззу мөн тухайн үед 75 цэргийн албан хаагчаас бүрдсэн Энэтхэгийн цэргийн ангийг тус улсаас гаргахаа амлаж байжээ.
Эх сурвалж: Reuters

#Энэтхэг, #Мальдив, #Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди,