Хойд Солонгос саяхан Орост баллистик пуужин, харвах төхөөрөмж нийлүүлсэн талаар Цагаан ордон пүрэв гарагт тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдэв.

Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хандан АНУ энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хөндөнө гэдгийг мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Орос Хойд Солонгосоос баллистик пуужин худалдаж авснаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тооны тогтоолыг шууд зөрчсөн бөгөөд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэжээ.

Кирби Хойд Солонгос Орост зэвсэг шилжүүлж байгааг "чухал ач холбогдолтой бөгөөд санаа зовоосон" гэж тодорхойлоод, АНУ зэвсгийн наймаанд оролцсон хүмүүсийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж анхааруулав.

Мөн сүүлийн өдрүүдэд "Оросын хүчин Хойд Солонгосоос нийлүүлсэн эдгээр баллистик пуужингуудаас Украин руу харвасан" болохыг хэлжээ. 

АНУ өмнө нь Пхеньяныг Орост зэвсэг нийлүүлж байна гэж буруутгаж байсан ч АНУ-ын тагнуулын алба 900 км зайд хүрэх чадвартай баллистик пуужингийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг анх удаагаа хуваалцаж байна.

Түүнчлэн Орос улс Иранаас ойрын тусгалтай пуужин худалдаж авахаар төлөвлөж байгааг Кирби Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Кирби цааш нь Украинд олгох санхүүжилтийг "цаг алдалгүй" батлахыг АНУ-ын Конгресст уриалсан байна.

"Оросын Украины ард түмний эсрэг үйлдэж буй аймшигт хүчирхийллийн эсрэг хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ бол Украинд агаарын довтолгооноос хамгаалах амин чухал хүчин чадал болон бусад төрлийн цэргийн техник хэрэгслээр үргэлжлүүлэн туслах явдал юм" гэж тэрээр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #баллистик пуужин, #ОРос, #Хойд солонгос, #харвах төхөөрөмж,