Хятад улс Оростой эрчим хүчний хамтын ажиллагаагаа үйлдвэрлэлийн бүхий л шатанд өргөжүүлэх бодолтой байгааг тул улсаас Орост суугаа Элчин сайд Жан Ханьхуй “РИА” агентлагт ярьжээ.

"Дэлхийн эрчим хүчний зах зээлийн хэлбэлзэл, гадаад эрсдэл, сорилтуудын өмнө Орос, Хятад хоёр харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, үүгээрээ дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад эерэг хувь нэмэр оруулж ирсэн" гэж Жаны хэлснийг “РИА”  иш татан мэдээлсэн байна.

Мөн хоёр улс"Сибирийн хүч 2" хийн хоолойн талаар, тэр дундаа төслийн технологи, бизнес, хамтын ажиллагааны арга барилын талаар идэвхтэй ярилцаж байгааг ярилцлагадаа дурджээ.

Хятад улс Оростой урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаа бий болгож, төсөлд аль болох хурдан ахиц гаргахыг хүсэж байгааг Жан хэлсэн байна.

Оросын Ерөнхий сайд Михайл Мишустин Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай хэлэлцээр хийхээр мягмар гарагт Бээжинд айлчилсан. Мишустин хоёр өдөр үргэлжлэх айлчлалынхаа хугацаанд мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах төлөвтэй байна.

Энэ үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон эрчим хүчний хамтарсан төслүүдийн талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Хийн хоолой, #ХЯтад, #Эрчим хүч, #Сибирийн хүч 2,