Украины арми 450,000-500,000 цэрэг дайчлах санал дэвшүүлснийг Ерөнхийлөгч Володимир Зеленьский мягмар гарагт хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Зеленьский уг саналыг "маш эмзэг" асуудал гэж тодорхойлоод, саналыг зэвсэгт хүчин болон засгийн газар хэлэлцээд парламентад илгээх эсэхийг шийднэ гэдгийг мэдэгдэв.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш талууд амь үрэгдэгсдийн тоог нууцалж байгаа. Гэсэн ч хохирогчдын тоо олон зуун мянгаар тоологдоно гэж АНУ-ын албаны хүмүүс тооцоолж байна.

Украины цэргүүдийн тоо тодорхойгүй байгаа ч өмнө нь нэг сая орчим хүн зэвсэгт хүчинд элссэн талаар мэдэгдэж байв. Харин Орос улс энэ хугацаанд армиа өргөжүүлсээр ирсэн бөгөөд мягмар гарагт цэргийн алба хаагчдын тоог 1.5 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.

Украины ерөнхийлөгч саналыг дэмжихээс өмнө энэ хэмжээний дайчилгааг зөвтгөх олон шалтгаан байх ёстой гэж үзэж байна.

"Энэ алхмыг дэмжихийн тулд илүү олон аргумент хэрэгтэй. Яагаад гэвэл нэгдүгээрт, энэ бол хүмүүсийн асуудал, хоёрдугаарт, энэ бол шударга ёсны асуудал, батлан хамгаалах чадварын асуудал, мөн санхүүтэй холбоотой асуудал" гэж Зеленьский хэлэв.

Дайны эхэн үед эх орноо Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд олон арван мянган хүн сайн дураараа зэвсэгт хүчинд элсэж байсан бол одоо Украин фронтод байгаа цэргүүдийнхээ оронд дахин олон эрчүүдийг цэрэгт татах хэцүү сорилттой тулгараад байна.

Мөн дайчилгаа явуулахын тулд 500 тэрбум гривен буюу 13.5 тэрбум доллар шаардлагатайг Зеленьский хэлжээ.

Түүнчлэн Оросын эсрэг тулаанд цэргүүдийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг тэрээр зэвсэгт хүчний удирдлагуудаас хүссэн байна.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #дайчилгаа, #УКраин,