Ням гарагт хоёр тал довтолгоогоо эрчимжүүлж, бие биенийхээ нутаг дэвсгэр рүү олон тооны нисгэгчгүй онгоцоор халджээ. Оросын довтолгооны улмаас Одесад нэг хүний амь үрэгдэж, Украин Оросын агаарын цэргийн баазыг онилсон байна.
Украины агаарын цэргийн хүчин нэг шөнийн дотор Оросыэ 20 нисгэгчгүй онгоц болон далавчит пуужинг устгаснаа ням гарагт мэдэгдэв. Нисгэгчгүй онгоцны ес нь өмнөд хэсгийн Одесад унасны улмаас орон сууцны барилгад гал гарч, нэг хүн амиа алдсан байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Липецк, Волгоград, Ростов зэрэг мужийн агаарын довтолгооноос хамгаалах систем нийт 35 нисгэгчгүй онгоцыг устгасан эсвэл ажиллагаагүй болгожээ. Хохирлын талаар, эсвэл халдлагаар юуг онилсон эсэх талаар хараахан мэдээлээгүй байна.
“Украинская правда” ням гарагийн орой нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр Украины Аюулгүй байдлын алба (СБУ) болон Зэвсэгт хүчин хамтарч Оросын Ростов муж дахь Морозовск нисэх онгоцны буудлыг онилж, ажиллагаа явуулжээ.
Харин Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Морозовск, Каменскийн бүс нутагт нисгэгчгүй онгоцны "их хэмжээний довтолгоог" няцаасан бөгөөд ихэнхийг нь устгасан талаар Оросын баруун өмнөд хэсгийн Украинтай хиллэдэг Ростов мужийн захирагч Василий Голубев “Telegram”-аар дамжуулан мэдэгдэв.
Уг халдлагын үеэр агаарын баазад байрлаж байсан нэг бөмбөгдөгч онгоцонд бага зэргийн гэмтэл учирсан талаар Оросын цэргийн хэд хэдэн блогчид мэдээлжээ.
Оросын төрийн хэвлэлд бичсэнээр Морозовскийн агаарын баазад Оросын хамгийн орчин үеийн дунд тусгалтай “Су-34” бөмбөгдөгч онгоц байрладаг байна.
Бямба гарагт мөн Украины агаарын довтолгооноос хамгаалах систем 11 бүс нутагт Оросоос хөөргөсөн 30 нисгэгчгүй онгоцыг устгажээ. Харин Оросын хүчин Крымийн орчимд 26 нисгэгчгүй онгоцыг устгаснаа баасан гарагт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,