Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Финландын НАТО дахь гишүүнчлэлийн дараа хоёр орны хооронд "асуудал” үүсэх эрсдэл нэмэгдсэнийг анхааруулаад, Оросын баруун хойд хэсэгт цэргийн шинэ тойрог байгуулахаар төлөвлөснөө ням гарагт зарлалаа.
Оростой 1,340 километрээр хиллэдэг Финланд улс энэ оны дөрөвдүгээр сард АНУ тэргүүтэй батлан хамгаалах эвсэлд элссэн юм.
"Барууны орнууд Финландыг НАТО-д татан оруулсан. Бид тэдэнтэй ямар нэгэн маргаантай байсан уу? 20-р зууны дунд үеийн нутаг дэвсгэрийн маргааныг оролцуулаад бүх маргаан аль эрт шийдэгдсэн байсан” гэж Путин төрийн телевизээр ярьжээ.
"Ямар ч асуудал байгаагүй, харин одоо асуудал үүсэх болно. Учир нь бид Ленинградад цэргийн тойрог байгуулж, тодорхой хэмжээний цэргийн ангиудыг тэнд төвлөрүүлнэ” гэж хэлсэн байна.
Хельсинки НАТО-д элсвэл хариу арга хэмжээ авахаа Москва өмнө нь анхааруулж байсан.
Түүнчлэн Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “Москва Украинд амжилтад хүрсэн ч зогсохгүй” гэсэн мэдэгдлийг “Оросын эсрэг барууны бодлогыг зөвтгөх зорилготой мэдэгдэл” гэж тодорхойлоод, Орост НАТО-ийн орнуудтай дайтах ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгджээ.
Тэрээр "Москва геополитик, эдийн засаг, цэргийн хувьд НАТО-ийн орнуудтай тулалдах сонирхол байхгүй" гэж хэлсэн байна.
Энэ үеэр, Финланд улс Оросыг хоёр орны хил дээр цагаачдын хямралыг зориуд өдөөсөнд буруутгаад, энэ долоо хоногт тус улстай хиллэдэг хилийн боомтуудаа дахин хаахаар болжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #Нато, #ОРос, #Финланд,