Дөрвөн хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэргээр 20 жил шоронд хоригдсон эмэгтэйн ялыг Австралийн шүүх хүчингүй болгожээ.
Пүрэв гарагт Шинэ Өмнөд Уэльс мужийн Дээд шүүх Кэтлин Фолбиггийг шоронд хориход ашигласан нотлох баримтыг “найдваргүй” гэж дүгнэсэн байна.
Тус мужийн засгийн газар 56 настай Фолбиггийг өнгөрсөн зургадугаар сард өршөөж шоронгоос сулласан юм.
Фолбигг нь шүүхийн шийдвэрийг баяртайгаар хүлээн авсан боловч түүний гэм буруугүйг нотлох баримтыг олон арван жилийн турш “үл тоомсорлож, үгүйсгэсээр ирсэн” тогтолцоог буруушаажээ.
Тэрээр пүрэв гарагт шүүхийн гадаа “Хүүхдүүд заримдаа санамсаргүйгээр, гэнэтийн байдлаар үхэж болно гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс илүү намайг буруутгахыг илүүд үзсэн” гэж хэлсэн байна.
Нэгэн цагт “Австралийн хамгийн муу ээж” хэмээн цоллуулж байсан Фолбиггийн хэргийг Австралийн шударга ёсны хамгийн том алдааны нэг гэж тодорхойлдог.
1989-1999 оны хооронд 19 хоногтойгоос 18 сартай түүний дөрвөн хүүхэд гэнэтийн үхлээр нас барсан байна. Тухайн үед прокурор өдрийн тэмдэглэлийг нь нотлох баримтаар ашиглан түүнийг тогтворгүй, түргэн ууртай гэж тодорхойлоод, хүүхдүүдээ боомилж алсан гэж буруутгаж байжээ.
Шүүх 2003 онд Фолбиггийг Сара, Патрик, Лаура нарыг санаатайгаар хөнөөсөн, Калебын амийг хохироосон хэргээр 40 жилийн хорих ял оноож, дараа нь давж заалдах шатны шүүхээр 30 жил болгон бууруулсан байдаг.
Фолбигг ялаа хүчингүй болгохын тулд олон удаа шүүхэд хандаж байсан нь дандаа амжилтгүй болдог байв.
Харин энэ оны эхээр явуулсан шалгалтаар түүний хүүхдүүд генийн маш ховор мутациас болж зуурдаар нас барсан байж болзошгүй гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан байна.
Фолбигг одоо хуулийн багаараа дамжуулан нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ мэдэгдсэн боловч хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters