Израилын цэргүүд болон танкнууд Газын зурвасын хойд хэсэгт хяналтаа тогтоосны дараа тус бүс нутгийн өмнөд хэсэгт Хамасын дайчдын эсрэг хуурай замын ажиллагаагаа эхлүүлжээ.
Израилын хүчин Газын хойд хэсгийг арваннэгдүгээр сард эзлэн авсан бол баасан гарагт эвлэрлийн гэрээ дууссанаас хойш өмнөд хагаст маш хурдан нэвтрээд байна.
Газын зурвас руу танкнууд нэвтэрч, хойд-урд чиглэлийн гол замыг тасалсан гэж оршин суугчид хэлж байна. Израилын цэргийнхэн Хан Юнис хотоос хойд зүгийг чиглэсэн төв зам "дайны талбар" болсон бөгөөд одоо хаагдсан болохыг мэдэгдэв.
Израилын хуягт корпусын командлагч, бригадын генерал Хишам Ибрахим армийн радиод хэлэхдээ, Газын хойд хэсэгт цэргийнхэн зорилгодоо бараг хүрсэн, "Бид Хамас террорист бүлэглэлийг түлхэн унагах нэг зорилготой, зурвасын бусад хэсэгт газар дээрх ажиллагаагаа өргөжүүлж эхэлж байна" гэж мэдэгдсэн байна.
Дайны эхэн үед Израилын арми хойд хэсгийн оршин суугчдыг зурвасын өмнөд хэсэг рүү дүрвэхийг уриалж байсан бол даваа гарагт өмнөд хэсэгт агаарын цохилт өгч, олон арван палестинчууд амь үрэгдэж, шархаджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Израильд хандан Газын бүс дэх хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам дордуулах арга хэмжээ авахгүй байхыг, энгийн иргэдийг илүү их зовлон зүдгүүрээс ангижруулахыг уриалав.
Даваа гарагт Израил палестинчуудыг Газын өмнөд хэсгийн Хан Юнис хотын зарим хэсгийг орхин гарахыг тушаасан ч оршин суугчдын очихыг зөвлөсөн газрууд ч галд өртөж байна.
Израилын арми “X” платформ дээр Хан Юнисын дөрөвний нэгийг шараар нэн даруй нүүлгэн шилжүүлэх ёстой газар гэж тэмдэглэсэн газрын зургийг нийтэлжээ.
Газрын зурагт хүмүүсийг Газар дундын тэнгисийн эрэг рүү, Египетийн хилийн ойролцоох томоохон хот болох Рафах руу явахыг сумаар заасан байна.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Нүүлгэн шилжүүлэлт зарласан ч хүмүүст очих аюулгүй газар байхгүй, амьд үлдэх маш бага нөөц боломж байна” гэж мэдэгджээ.
Израилын хамгийн ойрын холбоотон АНУ энгийн иргэдийг хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг удаа дараа шаардаж, Израилын довтолгоо хойд хэсэгт “асар олон тооны” энгийн иргэдийг хохироосон явдлыг өмнөд хэсэгт давтахгүй байх ёстой гэж мэдэгджээ.
Баасан гарагт эвлэрлийн гэрээ дууссанаас хойш Газын зурваст Израилын агаарын цохилтын улмаас 900 орчим хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #Израилын арми, #Газын өмнөд хэсэг, #Хан Юнис хот,