Долоо хоногийн турш үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээр баасан гарагт дуусгавар болсноос хойш Израил Газын зурвасыг гурван өдрийн турш бөмбөгдсөн бөгөөд ням гарагт хуурай замын цэргүүд нь зурвасын өмнөд хэсэг рүү давшиж эхэлжээ.
Цэргүүд нь Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын хойд зүгт хуурай замын ажиллагаа явуулж эхэлснийг Израилын арми баталсан байна.
Тус улсын Батлан хамгаалах хүчний дарга, дэслэгч генерал Херзи Халеви цэргүүдэдээ хандан “Бид Газын зурвасын хойд хэсэгт хүчтэй, тууштай тулалдсан. Одоо Газын зурвасын өмнөд хэсэгт ч мөн адил тулалдаж байна” гэж хэлжээ.
Ням гарагийн өглөө Израилын арми Хан Юнис хотын хэд хэдэн дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт зарлаж, оршин суугчдад хотыг нэн даруй орхин явахыг уриалсан байна.
Дайны эхэн үед олон зуун мянган хүн хойд зүгийн тулалдаанаас зугтан тус хотод ирсэн бөгөөд Хамасын удирдагчид ч мөн хотод нуугдаж байж болзошгүй гэж Израилын эрх баригчид үзэж байгаа аж.
Израилын Ерөнхий сайдын зөвлөх арми нь энгийн иргэдийг хөнөөхөөс зайлсхийхийн тулд “ихээхэн хүчин чармайлт” гаргаж байгааг мэдэгдсэн байна.
Гэсэн ч Израилын арми довтолгооныхоо голомтыг өмнө зүг рүү шилжүүлсний дараа Газын эмнэлгүүд “дайны бүс” болсныг НҮБ-ын хүүхдийн агентлагийн ажилтан мэдэгдэв.
Юнисеф-ийн Жеймс Элдер Хан Юнис хотын Нассер эмнэлгийн ойролцоо байнга хүчтэй дэлбэрэлт болж, толгойдоо гэмтэлтэй, аймшигтай түлэгдсэн, дэлбэрэлтийн улмаас шархадсан хүүхдүүд ирж байгааг хэлсэн байна.
Хамасын удирддаг Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр бөмбөгдөлт дахин эхэлснээс хойш 500 гаруй хүн амь үрэгджээ. Ингэснээр дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн хүмүүсийн тоо 15,500-г давсан байна.
Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил Хамасын мөргөлдөөн, #Израилын арми, #Газын өмнөд хэсэг, #Хан Юнис хот,