Өнөөдөр Австрали улс уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрч буй Тувалу улстай хоёр талт гэрээ байгуулж, тус улсын иргэдэд цаг уурын орогнол олгохоор боллоо.

Номхон далайд орших 26 хавтгай дөрвөлжин километр талбайтай Тувалу арал нь далайн түвшний өсөлтөд хамгийн их хохирол амсах эрсдэлтэй орнуудын нэг юм. 

Арал нь 11,200 хүн амтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг томоохон гүрнүүдэд уриалж, энэ асуудалд олон улсын анхаарлыг хандуулж ирсэн билээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе сэтгүүлчдэд Энэ өдөр бол Австрали улс өөрийгөө Номхон далайн гэр бүлийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн чухал өдөр. Үүнийг дагаад бидэнд асар том хариуцлага ирэх болногэж хэлсэн байна.  

Мөн тэрээр Фалепили холбоо гэх нэртэй уг гэрээг Австрали болон Номхон далайн орнуудын хооронд байгуулсан хамгийн чухал гэрээ гэж нэрлэжээ.

Гэрээний дагуу жилд 280 хүртэлх хүнд шинээр виз олгох бөгөөд визтэй иргэд Австралид амьдрах, ажиллах, суралцах боломжтой байх гэнэ.

Мөн Австрали улс нь Тувалугийн оршин суугчдад тус улсад шилжин суурьших боломжийг нээхийн зэрэгцээ цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, аюулгүй байдлын асуудалд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээж байгаа аж.

Тувалугийн Ерөнхий сайд Каусеа Натано үүнийг бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах бидний хамтын эрхэм зорилгын төлөө хийж буй асар том үсрэлт гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: BBC

#Австрали, #Тувалу, #Фалепили холбоо,