Өмнөд Солонгост үйлдвэрийн ажилтан роботоос шалтгаалан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, компанийн ажилтан болох 40 гаруй насны эр роботыг шалгаж байх үед робот гар түүнийг хайрцагтай хүнсний ногоотой андуурч, шүүрэн авч, биеийг нь туузан дамжуулагч руу түлхэж, нүүр, цээжийг нь дарсан гэж “Yonhap” агентлаг мэдээллээ.

Ажилтныг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна.

“Yonhap”-ийн мэдээлснээр робот нь хайрцагтай чинжүүг өргөж, тавиур дээр тавих үүрэгтэй байжээ.

Харин ажилтан арваннэгдүгээр сарын 8-нд Өмнөд Кёнсанг мужийн чинжүү ангилах үйлдвэрт болох туршилтаас өмнө роботын мэдрэгчийн ажиллагааг шалгаж байсан байна.

Туршилтыг арваннэгдүгээр сарын 6-нд хийхээр төлөвлөж байсан ч роботын мэдрэгчтэй холбоотой асуудлаас болж хоёр хоногоор хойшлуулаад байж.

Хэргийн дараа тус үйлдвэрийг эзэмшдэг “Donggoseong” хөдөө аж ахуйн цогцолборын албаны хүн “нарийвчилсан, аюулгүй” системийг бий болгохыг уриалав.

Ташрамд дурдахад, өнгөрөгч гуравдугаар сард тус улсад автомашины эд ангийн үйлдвэрт ажилладаг 50 гаруй насны эр роботны улмаас хүнд бэртсэн хэрэг мөн гарч байсан юм.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #робот,