Орос улс баасан гарагийн шөнө Украины баруун болон өмнөд хэсгийн чухал дэд бүтэц, тус улсын хоёр дахь том хот болох Харьковын иргэний байгууламжуудад нисгэгчгүй онгоцоор халдаж, их хэмжээний хохирол учруулсан тухай Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Украины Агаарын цэргийн хүчин Оросын 40 ширхэг “Shahed” нисгэгчгүй онгоцноос 24-ийг нь, мөн нэг “X-59” пуужинг устгасан байна.
Энэ нь зүүн хойд хэсгийн Харьков, өмнөд хэсгийн Одесса, Херсон, баруун хэсэгт Украины Польштой хиллэдэг Львов мужийг онилсон сүүлийн хэдэн долоо хоногт болсон хамгийн том нисгэгчгүй онгоцны халдлагад тооцогдож байна.
“Өвөл ойртох тусам Оросын террористууд илүү их хохирол учруулахаар оролдох болно гэдгийг бид ойлгож байна. Гэсэн ч бид дайсанд хариу барих болно” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хэлээд, өнгөрсөн шөнө өөр 10 бүс нутагт агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхэжсэн болохыг мэдэгдэв.
Украины эрчим хүчний систем хоёр дахь өвөлдөө Оросын агаарын цохилтод бэлдэж байгаа бөгөөд илүүдэл хүчин чадал бага, сэлбэг хэрэгсэл хомс тул өнгөрсөн жилийнхээс илүү эмзэг байхыг албаны хүмүүс анхааруулж байгаа аж.
Львовын амбан захирагчийн хэлснээр шөнө болсон халдлагын үеэр дэд бүтцийн байгууламж нь таван удаа цохилтод өртсөн байна. Хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч хүний амь нас эрсдээгүй гэж мэдэгджээ.
Ойролцоох Ивано-Франковск мужид цэргийн байгууламж нь цохилтод өртсөн бол Одесса мужийн өмнөд бүсийн дэд бүтцийн байгууламж нь халдлагад өртсөн болохыг бүс нутгийн захирагч нар нь мэдээлсэн байна.
Харьковын хувьд нисгэгчгүй онгоцнууд найман хувийн байшин, гурван давхар барилга, хэд хэдэн машин болон авто засварын газрыг онож, Харьков хот болон түүний ойролцоо гал түймэр гарчээ. Хоёр хүүхдийг оролцуулаад найман хүн эмнэлгийн тусламж авсан байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,