-Хэвлэлийн хурал-
Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны талаар
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу 25 спортын төрлийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг.
Монголын боксын холбоо нь Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосон билээ. Монголын боксын холбооны 2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн авсан арга хэмжээ, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10 сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүлж байна.
Биеийн тамир, спортын салбарын 2023 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар:
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Биеийн тамир, спортын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад төсөвт өртөг нь 162,1 тэрбум төгрөг, санхүүжих дүн 48,8 тэрбум төгрөг бүхий 35 төсөл, арга хэмжээ батлагдсан. Шинээр эхлэх барилга байгууламж байхгүй.
Гүйцэтгэл аравдугаар сарын 31-ны байдлаар нийт 48.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос гүйцэтгэлээр 30.3 тэрбумыг олгож 62% тай байна.
2024 оны хөрөнгө оруулалтын төсөл
2024 оны салбарын хөрөнгө оруулалтад хүргүүлсэн санал 136,212.8 сая.төгрөг. Үүнээс:
2024 онд шилжих 29 төсөл арга хэмжээнд 53,043.9 сая.төгрөг, шинээр хэрэгжүүлэх 22 арга хэмжээнд 71,175.9 сая.төгрөг, салбарын хэмжээний их засварын зардалд 5,234.4 сая.төгрөг, тоног төхөөрөмж худалдан авах зардалд 6,799.0 сая төгрөг, шинээр ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зардалд 250,0 сая төгрөгийн төсвийг тус тус боловсруулан холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэн ажилласан.
Допингийн талаар үүссэн нөхцөл байдлын талаар
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, допингийн асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа допингийн талаар үүссэн асуудлыг хэлэлцлээ. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс Допингийн эсрэг үндэсний үндэсний байгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрэм, холбогдох стандарт, удирдамжид нийцүүлсэн дүрэмтэй болох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гарын үсэгч зурагч талуудын төлөөллийг оруулах, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ВАДА/-аас тавьсан зургаан шаардлагыг дөрвөн сарын хугацаанд багтааж гүйцэтгэхийг зөвлөмж чиглэлийг өгсөн. Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /Монадо/-д 2020 онд тухайн үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед хийгдсэн гэрээний гүйцэтгэл, санхүүгийн тайланг тайлагнах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хууль тогтоомжид нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа шаардсан. Гэвч шаардлагын хүлээн аваагүй бөгөөд Танай шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хариуг албан бичгээр ирүүлсэн юм.
Аудитын шалгалтаар үүссэн зөрчлийг дурдвал:
• Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага нь улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлээгүй,
• Улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 147.9 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй.
• Допингийн хяналтын хөтөлбөр зардлын 71.0 сая төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн.
• Мөн Компьютер, тоног төхөөрөмж, урсгал засварын зардалд 60.5 сая төгрөгийг зарцуулж, төсвийг зориулалт бусаар зарцуулсан.
Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод дүрмийн 11.1. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана, 11.2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд тухайн албан шаардлагад заасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно.
Цаашид Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас Аудитын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээг авснаар шинээр гэрээ байгуулан холбогдох санхүүжилтийг БТСУХ-ноос олгон ажиллахад нээлттэй байгаа болно. 2023 оны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах санхүүжилт БТСУХ-нд /улсын төсөвт/ бэлэн байгаа, 2024 оны улсын төсвийн төсөлд допингийн хяналтын үйл ажиллагааны зардлыг төсвийг суулган УИХ-д өргөн баригдсан байна.

#онцолсон, #live, #биеийн тамир спортын улсын хороо, #допинг, #Дофинг,