Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Бээжин хотноо Шяньшань цэргийн форумд оролцож байгаа.

Форумын үеэр хэлсэн үгэндээ тэрээр барууны орнуудыг шүүмжилж, Украины мөргөлдөөнийг Ази, Номхон далайн бүс нутаг руу өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэж буруутгасан болохыг Оросын төрийн хэвлэл даваа гарагт мэдээлжээ.

Шойгу “НАТО Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаж байгаагаа яриа хэлэлцээр хийх хүсэл эрмэлзлээр нуун дарагдуулж байна” гэж хэлснийг “Тасс” агентлаг мэдээлсэн байна.

Мөн цэргийн оролцоо, цэргийн сургуулилалтын давтамж, цар хүрээг нэмэгдүүлснээр бүс нутаг дахь зэвсгийн уралдаанд хувь нэмрээ оруулж байна гэж шүүмжилжээ.

Түүнчлэн АНУ-ын арми Токио, Сөүлтэй пуужингийн туршилтын талаар мэдээлэл солилцох замаар Орос, Хятадыг саатуулах болно гэж Шойгу мэдэгдэв. Тэрээр мөн Вашингтоныг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг “хүмүүнлэгийн оролцоо”-ны шалтаг болгон ашиглаж байна гэж буруутгажээ.

“Quad”, “AUKUS” зэрэг аюулгүй байдлын шинэ блокууд бий болсон нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) болон бүс нутагт цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтыг сулруулж байна гэж Шойгу хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Орос улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсан хуулиа цуцалсан нь хэлэлцээр дуусгавар болсон гэсэн үг биш бөгөөд Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх босгоо буруулаагүй болохыг сануулжээ.

Украины хямралын тухайд, мөргөлдөөний дараа “хамтран оршин тогтнох” асуудлаар барууны орнуудтай хэлэлцээр хийхэд Москва бэлэн байгаа ч барууны орнууд Оросыг стратегийн ялагдалд хүргэх оролдлогоо зогсоох хэрэгтэй гэж Шойгу мэдэгдэв.

Тэрээр цааш нь яриа хэлэлцээрийн нөхцөлийн талаарЭнх тайван, дэлхийн тогтвортой байдлыг сахин хамгаалахад онцгой үүрэг хариуцлага хүлээдэг бүх цөмийн зэвсэгтэй гүрнүүд болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хоорондын тэгш харилцааг хангах нь чухал” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Шойгу, #Украины дайн, #Шяньшань цэргийн форум,