Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Өнөөдөр (2023.10.24) уг хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг болж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар болон ажлын хэсгийн бусад гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиг шим нь бэлчээрийн зохистой ашиглалт, төлөвлөлт, хамтын зохион байгуулалт бүхий нэгдсэн системтэй салшгүй холбоотой гэдгийг тодотголоо. Тэрбээр, бэлчээрийн доройтлоос улбаатайгаар малын гаралтай бүтээгдэхүүний үр ашиг, экспортын боломж хязгаарлагдаж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаагаас гадна нүүдлийн соёл иргэншил, уламжлалт аж ахуй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ үлдээх боломжийг улам бүр багасгаж байна хэмээн тэмдэглэв. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд бэлчээрийг газрын харилцаанд баримтлах бодлого, зарчим хэт ерөнхий байгаагаас шалтгаалан бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх, хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас бэлчээр нутгийн 65 хувь нь өөрчлөгдөж, доройтжээ. Бэлчээрийн доройтлын түвшин аймаг, сум, баг бүрд харилцан адилгүй байгаа төдийгүй байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, төрийн оновчгүй бодлогоос улбаалсан бэлчээрийн газрын хөрсний үржил шимийн бууралт 2050 он гэхэд 3-4 дахин эрчимжих хандлагатай байгааг олон улсын байгууллагын судалгаануудаас харж болно. Иймд бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг хуульд тусгах шаардлагатай гэж  төсөл санаачлагчид хэллээ.

Тухайлбал, хуулийн төсөлд нэмж хэрэглэгдэх хуулийн нэр томьёог тодорхойлж, бэлчээрийн зохицуулалт, ангилал, хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, эдгээр үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр судлаач, доктор Д.Болормаа “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар”-ын талаар холбогдох судалгаа мэдээллийг нэгтгэж, шийдэл санаачилгыг танилцуулсан.

Түүнчлэн хуульч, доктор М.Сувд “Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчин, бэрхшээл, сорил, сургамж” сэдвээр илтгэл танилцуулж, нэгдсэн систем, тогтвортой менежмент бүхий ашиглалт, төлөвлөгөөг малчдын оролцоотой боловсруулах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн тохируулваас нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломж байгааг судлаачид онцолж байв. Мал сүргийн тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатай талаар ойлголт сайтай байдаг хэдий ч тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн идэвх, оролцоо, шийдэл санал чухал хэмээн онцоллоо. Оролцогч талууд хуулийн төслийн найруулга, зарим зүйл, заалтууд, эрх зүйн харилцааны хүрээнд холбогдох саналуудыг нээлттэй хэлэлцэж, дүгнэлт боловсруулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар,