Даваа гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлах хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлснийг түүний ажлын алба мэдэгдэв.
Туркт террорист бүлэглэлд тооцогддог Курдистаны Ажилчны Намын (PKK)-ын гишүүдийг улс орондоо орогнуулж байгаа гэсэн шалтгаанаар Эрдоган Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг эсэргүүцэж байсан ч долдугаар сард болсон эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр хуулийн төслийг аравдугаар сарын 1-нд чуулган эхэлмэгц парламентад өргөн мэдүүлэхээ амласан юм.
Курдистаны Ажилчны Намын (PKK)-ыг Туркээс гадна Европын холбоо болон АНУ террорист байгууллага гэж тодорхойлсон байдаг.
Гэсэн ч чуулган нээгдсэнээс хойш Туркийн эрх баригчид Стокгольмыг “PKK” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоохын тулд илүү тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж удаа дараа мэдэгдэж байв.
Эцэст нь даваа гарагт Шведийн гишүүнчлэлийг батлах тухай хуулийн төсөл урагшилсан байна.
“Шведийн НАТО-д элсэх тухай протоколд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2023 оны аравдугаар сарын 23-нд гарын үсэг зурж, Туркийн Үндэсний Их Хуралд шилжүүлсэн” гэж ерөнхийлөгчийн алба “X” платформоор мэдэгджээ.
Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон энэхүү алхмыг талархан хүлээн авчээ. “Одоо парламент энэ асуудлыг шийдвэрлэх л үлдлээ” гэж Кристерссон “X” дээр бичсэн байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Туркийн парламентыг “хурдан санал хураалт” явуулж, Шведийг холбоотны хувиар угтан авахыг тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгджээ.
Эвслийн Гадаад хэргийн сайд нарын дараагийн уулзалт арваннэгдүгээр сарын 28, 29-нд болох бөгөөд Столтенберг гишүүн орнууд руу илгээсэн ноот бичигтээ уулзалтын үеэр Шведийн гишүүнчлэлийг баталж магадгүй гэсэн төлөвийг илэрхийлсэн байна.
Гэсэн ч Унгарын парламент Шведийн гишүүнчлэлийг соёрхон батлаагүй хэвээр байгаа юм.
Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром энэ талаар “Унгар улс энэ үйл явцад сүүл мушгихыг хүсэхгүй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан. Одоо Анкарад батлах үйл явц эхэлсэн тул удахгүй Будапештэд ч мөн адил зүйл болно гэж бид таамаглаж байна” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд Орос Украин руу түрэмгийлсний дараа Швед, Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж байв. Дөрөвдүгээр сард Финландын гишүүнчлэлийг баталж, энэ нь эвслийн хувьд түүхэн тэлэлт болсон боловч Шведийн хүсэлтийг Турк, Унгар улс эсэргүүцсэн юм.
Эх сурвалж: Reuters

#Режеп Таийп Эрдоган, #Турк улс, #Шведийн НАТО-ийн гишүүнчлэл,