Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний биеийн байдал муудаж, ухаан алдсан талаар “Telegram” дахь “General SVR” суваг эх сурвалжаас иш татан мэдээлжээ. 

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 22-ны 21:05 цагийн үед хамгаалалтын албаны хоёр ажилтан Путинийг унтлагын өрөөнийхөө шалан дээр унасан байдалтайгаар олсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгчийн өргөөнд жижүүр хийж байсан эмч нар яаралтай тусламж үзүүлж, түүнийг хэсэг хугацааны дараа сэргээж чаджээ. Тухайн үед Путиний зүрх зогссон гэдэг нь хожим тогтоогдсон байна.

Ухаан орсных нь дараа Оросын ерөнхийлөгчийг тухайн байгууламж дахь эрчимт эмчилгээний өрөө рүү шилжүүлсэн бөгөөд одоо тэрээр эмч нарын хяналтад байгаа аж.

Кремлийн зүгээс уг мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.

Путиний биеийн байдал муу байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэн жилийн турш бичиж байгаа. Олон хүмүүс хорт хавдартай холбон тайлбарладаг ч Кремль эдгээр мэдээллийг байнга үгүйсгэдэг.

2022 оны наймдугаар сард Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын газар Оросын ерөнхийлөгчийг ёс суртахууны болон бие махбодын хувьд эрүүл бус гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: Диалог

#Владимир Путин, #ОРос, #биеийн байдал,