Израил-Хамасын мөргөлдөөний улмаас бүс нутагт хурцадмал байдал нэмэгдээд байгаа энэ үед Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүд удаа дараа халдлагад өртөж байгааг АНУ-ын албаны хүмүүс пүрэв гарагт мэдэгдэв.
Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн хоёр долоо хоногт хоёр нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц, бусад байлдааны хөлөг онгоц, 2,000 орчим тэнгисийн цэрэг зэрэг тэнгисийн цэргийн хүчийг Ойрх Дорнод руу илгээсэн.
Аравдугаар сарын 7-нд зэвсэгт дайчид Израилын өмнөд хэсэг рүү довтолж Израил-Хамасын мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын армийг чиглэсэн халдлага эрс нэмэгджээ. Лхагва гарагт Сири дэх АНУ-ын цэргүүд рүү нисэгчгүй онгоцоор цохилт өгч, цэргүүд бага зэргийн гэмтэл авсан байна.
Ирак дахь Аль Асад агаарын баазад агаарын дайралтын сэрэмжлүүлэх дохиолол дугарах үеэр нэг гэрээт ажилтан зүрх нь зогссон байдалтай олджээ.
Энэ долоо хоногийн эхээр мөн АНУ-ын хүчин Ирак дахь цэргүүдийг онилсон хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан байна. Пүрэв гарагт Иракийн баруун хэсэгт АНУ болон бусад олон улсын цэргүүд байрлаж буй Айн аль-Асад агаарын баазад нисгэгчгүй онгоц, пуужингаар халдаж, баазын дотор олон тооны дэлбэрэлт болжээ.
Пүрэв гарагт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Патрик Райдер сэтгүүлчдэд хандан “Би эдгээр халдлагын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг урьдчилан хэлж чадахгүй ч бид АНУ болон эвслийн хүчнийг аливаа аюул заналаас хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ хэлье” гэж анхааруулсан байна.
Түүнчлэн пүрэв гарагт Йемений ойролцоо явж байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц Израилыг чиглэн нисэж байсан Хути хөдөлгөөний хөөргөсөн хэд хэдэн нисгэгчгүй онгоц болон пуужинг идэвхгүй болгожээ.
Райдер бүс нутаг дахь АНУ-ын хүчний эсрэг халдлага нэмэгдсэн явдлыг Израил-Хамас хоорондын мөргөлдөөнтэй холбоотой гэж бодохгүй байгаагаа мэдэгдсэн байна.
“Дахин хэлье, эдгээр нь аравдугаар сарын 7-ны өдрийн Хамасын халдлагатай шууд холбоотойг илтгэх мэдээлэл бидэнд одоогоор байхгүй байна” гэж хэлжээ.
Иракт АНУ-ын 2,500 цэрэг, хөрш Сирид 900 цэрэг байдаг бөгөөд 2014 онд хоёр орны газар нутгийг эзлэн авсан Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд орон нутгийн хүчинд зөвлөгөө өгөх, туслах үүрэг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Ирак, #СИри, #Израил Хамасын мөргөлдөөн,