АНУ-ын хоригт өртсөн компаниудын эзэмшдэг Оросын хоёр хөлөг онгоц Хойд Солонгосоос Оросын боомт руу зэвсэг тээвэрлэсэн болохыг Их Британийн Хааны Нэгдсэн Үйлчилгээний Хүрээлэн (RUSI) даваа гарагт мэдэгджээ.

Тодруулбал, Оросын далбаатай “Ангара”, “Мария” хөлөг онгоц наймдугаар сараас аравдугаар сарын хооронд Оросын Дунай боомт болон Хойд Солонгосын Нажин боомт хооронд дор хаяж дөрвөн удаа аялсан байна.

Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хиймэл дагуулаас авсан өндөр нарийвчлалтай зургуудаар баталгаажуулсан бөгөөд тус судалгааны төв нь Оросын хөлөг онгоцоор Хойд Солонгосоос тээвэрлэсэн ачааг зэр зэвсэг байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

“RUSI” тээвэрлэлтийн уг зам нь “Украины дайн болон Зүүн Азийн олон улсын аюулгүй байдлын динамикт гүн гүнзгий нөлөө үзүүлж болзошгүй” гэж анхааруулсан байна.

Пхеньян болон Москва зэвсгийн наймаатай холбоотой өмнөх таамгуудыг эрс үгүйсгэж байсан бол энэ удаад “RUSI”-ийн мэдэгдэлд хариу тайлбар хийгээгүй байна.

2022 онд Орос Украин руу довтолсны дараахан Кремлийн нэрийн өмнөөс зэвсэг тээвэрлэсэн шалтгаанаар АНУ Оросын “M Leasing” болон “Marine Trans Shipping” компанийг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмсэн байдаг.

“RUSI”-ийн мэдэгдсэнээр эдгээр компанийн эзэмшдэг “Ангара”, “Мария” хөлөг онгоцоор тээвэрлэсэн ачааг Украины хилээс 200 км-ийн зайд, Крымийн ойролцоо оршдог Оросын өмнөд хэсгийн Краснодар мужийн Тихорецк хэмээх жижиг хотын зэвсгийн агуулахад хүргэсэн байна. 

Фронт руу илгээх зэвсэг, сумны хангамжийг эндээс Украины хил дээрх логистикийн агуулахууд руу ачуулах боломжтой гэж “RUSI” тайлбарлав.

Цагаан ордон Хойд Солонгосыг Оросын дэвшилтэт зэвсгийн технологийн хариуд Орост 1,000 гаруй чингэлэг цэргийн техник, сум нийлүүлсэн гэж буруутгаснаас хэдхэн хоногийн дараа “RUSI” дээрх мэдээллийг хуваалцжээ.

Мөн Хойд Солонгос-Оросын хилийн дагуух төмөр замын хөдөлгөөн “урьд өмнө байгаагүй” хэмжээнд хүрч нэмэгдсэн тухай Вашингтонд төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төвөөс эрхлэн явуулдаг “Beyond Parallel” цахим хуудас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн, #Хойд Солонгосын зэвсэг,