Орос улс Катарын зуучлалаар Украины дөрвөн хүүхдийг суллахаар тохиролцсон тухай “Washington Post” сонин нэрээ нууцалсан төрийн албан хаагчаас иш татан даваа гарагт мэдээлжээ.

Түрэмгийллээс хойш Орос улс Украины олон мянган хүүхдийг өөрийн улс руу гаргасан. Тэгвэл Катар улсын хүчин чармайлтын ачаар эхний ээлжинд дөрвөн хүүхдийг суллахаар болсон байна.

Катарын талаас Украины хүүхдүүдийн асуудлаар Киевийн өмнөөс Москватай хэдэн сарын турш хэлэлцээр хийсэн гэж “The Washington Post” сонинд бичжээ.

Катарын Гадаад хэргийн яам мөн уг мэдээллийг баталсан байна.

Яамны мэдэгдэлд дурдсанаар хоёр хүүхэд нь гэр бүлтэйгээ уулзсан бол хоёр нь ойрын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэх гэнэ.

“The Washington Post” сонинд бичсэнээр суллагдсан хүүхдүүд нь 2 болон 7 настай хөвгүүд байжээ. 2 настай хүү ээжтэйгээ нэгдсэн боловч ээж нь баривчлагдан, Орост хоригдож байгаа бол 7 настай хүү эмээтэйгээ уулзсан байна.

9 настай хүү, 17 настай охин хоёрыг энэ лхагва гарагт гэр бүлтэй нь уулзуулахаар төлөвлөжээ.

2022 оны эхээр Москва хөрш рүүгээ халдсанаас хойш 700 мянга гаруй украин хүүхэд Орост ирсэн гэж Оросын албаныхан тооцоолсон байна.

Харин Украины талаас 20,000 орчим хүүхдийг Орос руу албадан гаргасан бөгөөд тэдний олонх нь асрамжийн газарт байгаа гэж үздэг.

Украины засгийн газрын “Дайны хүүхдүүд” мэдээллийн санд дурдсанаар Орос улс 400 хүрэхгүй хүүхдийг Украин руу буцаасан байна.

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) уг хэрэгтэй холбогдуулан гуравдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын хүүхдийн эрхийн комиссарыг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд баривчлах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #УКраин, #хүүхэд, #Катарын зуучлал,