Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/103 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн ажилтны 2023-2024 оны төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын чиглэл, элсэлтийн хяналтын тоо болон улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах хяналтын тоо”-ны дагуу төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн шинэ элсэгчдийг чиглүүлэх уулзалт, сургалтыг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ, ЭМХТ, УНТЭ, УГТЭ, үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 28 байгууллагын удирдлага, сургалтын албаны дарга, арга зүйчид болон энэ хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтын 33 чиглэлээр элссэн 600 гаруй элсэгч оролцов.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллагын удирдлага, сургалтын алба, эмнэлзүйн сургагч багш нар болон шинэ элсэгчдэд амжилт хүсч, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулахдаа Монгол Улсад нэгдсэн хөтөлбөрийн агуулгаар цогц чадамжтай мэргэшсэн эмчийг бэлтгэхэд анхаарч буйг онцоллоо.
Сургалт эрхлэх байгууллагын удирдлагууд шинэ элсэгчдэд сургалтын гарын авлага, суралцагчийн дэвтэр гардууллаа. Энэ үеэр шинэ элсэгчийн нэг Г.Тэнгистэй уулзахад “Би өнгөрсөн хавар АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Миний сонгосон мэргэжил маш нарийн ур чадвар шаардсан, хариуцлагатай, олон жил суралцдаг хүнд мэргэжлийн тоонд ордог.
Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс, оношлогоо судлалын резидент эмчээр суралцаж байна. Цаашид мэс засал, дүрс оношлогооны чиглэлээр ур чадвараа дээшлүүлэх зорилготой байгаа. Өнөөдрийн сургалтад үлгэр дуурайл авдаг эрдэмтэн, багш нар маань оролцож байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Сургалт уулзалтад зочноор оролцсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н.Оюундэлгэр “Эмчийн хандлага” сэдвээр элсэгчдэд мэргэжлийн ур чадвар, өвчтөнд төвлөрсөн тусламж үйлчилгээ, эмч, үйлчлүүлэгчийн харилцаа хандлага, дасан зохицох чадварын талаар лекц уншсан бол Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Батгэрэл “Резидент эмчээс хүсэн хүлээгдэж буй Professionalizm” буюу үйлчлүүлэгч эмчээс юу хүсдэг вэ, хэрхэн хоорондоо зохицон ажиллаж үр дүнд хүрэх вэ” сэдвээр хичээл заалаа.