Даваа гарагт тэрбумтан Илон Маск Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский барууны орнуудаас тусламж хүссэнийг элэглэсэн мемег сошиал медиа платформ дээрээ нийтэлсний дараа Украины парламент болон спикер түүнийг шүүмжилжээ.
Маскын эзэмшдэг “SpaceX” компанийн “Starlink” хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ Украинд өргөнөөр ашиглагддаг бөгөөд тус улсын батлан хамгаалах хүчин чармайлтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос улс түрэмгийллээ эхэлснээс хойш Маск Киевийн дургүйцлийг хүргэсэн хэд хэдэн мэдэгдэл хийж байсан.
Даваа гарагт Маск өөрийн “X” платформ дээрээ Зеленьскийн зургийг “Тэрбум долларын тусламж гуйгаагүй 5 минут болоход” гэсэн тайлбарын хамт нийтэлжээ.
Украины удирдагч болон бусад өндөр дээд албан тушаалтнууд дайны туршид холбоотнуудаасаа Оросын түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд олон тэрбум долларын цэргийн тусламж хүсэж ирсэн юм.
Тэгвэл Украины парламентын дарга Руслан Стефанчук “Х” платформд Маскийг өөрийг нь шүүмжилсэн байна.
“...(Илон Маск) сансар огторгуйг эзлэх гэж оролдсон ч ямар нэг зүйл буруугаар эргэж, 5 минутын дотор хөгийн байдалд оров” гэж “SpaceX”-ийн дөрөвдүгээр сард бүтэлгүйтсэн пуужингийн тухай сануулжээ.
Харин Украины парламент “X” платформ дахь өөрийн хуудсанд Маскийг Оросын суртал ухуулга тараасан гэж буруутгаад, Маскийн зургийг “Оросын суртал ухуулга хийгээгүй 5 минут өнгөрөхөд” гэсэн тайлбарын хамт нийтэлсэн байна.
Өмнө нь Маскийн зарим мэдэгдлийг шүүмжилж байсан Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк Украины талаар дуугүй эсвэл ёжтой байх нь Оросын суртал ухуулгын гар хөл болсон гэсэн үг хэмээн “X”-д нийтэлжээ.
Мөн “Харамсалтай нь дайны голомтоос хэдэн мянган километрийн зайд байгаа хүн бүр эцэг эхээ алдсан хүүхдүүдийн уйлах дуу, өдөр тутмын бөмбөгдөлт ямар байдгийг ойлгож чадахгүй” гэв.
Маск нь дайны эхэн үед Украиныг энх тайвны төлөө газар нутгаа Орост өгөх талаар бодолцох хэрэгтэй гэж зөвлөснийхөө төлөө мөн шүүмжлэлд өртөж байв.
Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #илон маск, #Украины дайн,