Их Британийн Батлан хамгаалахын сайд цэргийн сургагч багш нараа Украин руу илгээх боломжтой гэж мэдэгдсэний дараа ням гарагт Ерөнхий сайд Риши Сунак тийм төлөвлөгөө одоогоор байхгүй гэж мэдэгдэв.
Өнөөдрийг хүртэл Их Британи болон түүний холбоотнууд Оростой шууд мөргөлдөөн үүсэх эрсдэлээс сэргийлж Украинд албан ёсоор цэрэг оруулахаас зайлсхийсээр ирсэн.
Харин өнгөрсөн сард тус албан тушаалд томилогдсон Их Британийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Грант Шаппс “Sunday Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа Украины зэвсэгт хүчнийг Их Британи болон барууны бусад орнуудад сургахаас гадна цэргийн сургагч багш нараа Украин руу илгээх боломж байгаа талаар ярьсан байна.
Шаппс “Цэргийн сургуулилалтыг Украинд ойртуулах тухай бид өнөөдөр ярилцлаа. Ялангуяа тус улсын баруун хэсэгт” гэж Их Британийн цэргийн дарга нартай баасан гарагт хийсэн хэлэлцээрийнхээ талаар дурджээ.
Түүнчлэн “BAE Systems” зэрэг Британийн батлан хамгаалахын компаниуд Украинд зэвсгийн үйлдвэр байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэгвэл уг ярилцлага нийтлэгдсэнээс хэдэн цагийн дараа Сунак залруулга хийж, Британийн цэргүүдийг Украин руу илгээх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн байна.
Тэрээр Манчестерт болсон эрх баригч Консерватив намын жил тутмын бага хурлын эхэнд “Хэзээ нэгэн цагт бид Украинд ийм бэлтгэл хийх боломжтой гэж Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга хэлэхийг хүссэн байх. Гэхдээ энэ нь урт хугацааны асуудал бөгөөд ийм зүйл одоогоор яригдаагүй байна. Бид одоо болж буй мөргөлдөөнд Британийн цэргүүдийг илгээхгүй” гэж хэлжээ.
Ярилцлагатай холбоотойгоор ням гарагт Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Украины нутаг дэвсгэрт Украины цэргүүдийг сургах Британийн цэргүүд Оросын армийн хууль ёсны бай болох болно гэж анхааруулсан байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Их Британи 20 мянга орчим украин цэрэгт таван долоо хоногийн хугацаатай цэргийн бэлтгэл сургуулилт орсон бөгөөд цаашид ч мөн адил тооны цэргийг сургахаар төлөвлөөд байгаа аж.
Ойрын өдрүүдэд Их Британийн олон зуун энхийг сахиулагчдыг Косово руу, мөн энэ амралтын өдөр Британийн сөнөөгч онгоцнуудыг Польшийн засгийн газрын хүсэлтээр НАТО-ийн зүүн жигүүрийг хамгаалуулахаар Польш руу илгээж байгааг Шаппс мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #Риши Сунак, #Украины дайн,