Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг авсан барууны хориг арга хэмжээг тойрон гарахад нь Москвад туслахгүй гэж Казахстаны удирдагч пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Германы канцлер Олаф Шольцтой Берлинд хийсэн хэлэлцээрийнхээ дараа “Казахстан хориг арга хэмжээний дэглэмийг баримтлахаа хоёрдмол утгагүйгээр мэдэгдэж байна” гэж хэлжээ.
“Бид хориг арга хэмжээг дагаж мөрдөхийн тулд холбогдох байгууллагуудтай холбоотой байгаа бөгөөд хоригийн дэглэмийг тойрч гарахад чиглэсэн арга хэмжээний талаар Германы тал санаа зовох шаардлагагүй” гэж цааш нь хэлсэн байна.
Москвагийн Украинд эхлүүлсэн түрэмгийллээс Төв Азийн улс орнууд эмээж байгаа, тэр дундаа Казахстан Москвагийн дайралтаас зайгаа барихыг эрмэлзэж ирсэн.
Мөн Астана Москвагийн өөртөө нэгтгэсэн Украины зүүн болон өмнөд бүс нутгийг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөөгүй.
Гэвч Оростой 7,500 километрээр хиллэдэг, эдийн засаг, цэргийн ойрын холбоотой тул хориг арга хэмжээг зөрчиж, бараа бүтээгдэхүүн авахад нь томоохон хөршдөө тусалсан хэмээн удаа дараа буруутгагдсан.
Европын Холбоо хориг арга хэмжээний 11 дэх багцдаа Оросыг гуравдагч орноор дамжуулан чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүн импортлохыг таслан зогсоохыг зорьж, хориг арга хэмжээг дэмжихгүй байгаа улс орнуудад тодорхой экспортыг хязгаарлах арга хэмжээ авсан.
Үүний зэрэгцээ, бүс нутгийн зарим улс орнууд Оростой олон жилийн харилцаагаа эргэн харж байгаа энэ үед барууны орнууд Төв Ази дахь нөлөөгөө нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна.
Баасан гарагт Шольц Токаеваас гадна Киргизстан, Узбекистан, Туркменстан, Тажикистаны удирдагчдыг хүлээн авч, хамтарсан хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
Төв Азийн таван удирдагчтай хийх уулзалт нь ЕХ-ны орнуудтай хийж буй анхны хамтарсан уулзалт болох юм.
Оросоос нийлүүлдэг эрчим хүчний хангамж нь тасарсны дараа Герман эрчим хүчний өөр эх үүсвэр хайж байгаа бөгөөд эрчим хүчний нөөцөөр баялаг бүс нутгийг ихэд сонирхож байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Казахстан, #Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, #ОРос, #барууны хориг арга хэмжээ,