Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгээс зохион байгуулж буй “Санхүүгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил, цэцэглэлтийн төлөө-2023” Дэлхийн бодлогын форум Манила хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, гишүүн орнуудын санхүүгийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, ногоонжуулах, санхүүгийн хүртээмжийн ялгааг арилгах сайн туршлагын талаар санал солилцохын зэрэгцээ Филиппиний Төвбанк болон бусад гишүүн орны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгсөн санал, санаачлагын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлтэй нүүр тулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид” салбар хуралдаан болж Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Фижи Улсын Төвбанкны ерөнхийлөгч Ариф Али, Манлайлал хөтөлбөрийн захирал Сара Буитони, Филиппиний арлын банкны Стратеги, санхүүгийн захирал Эрик Роберто М.Лучанго нарын хамт панелистаар оролцлоо. Нийт 50 гаруй орны 150 гаран төлөөлөгч энэхүү салбар хуралдаанд оролцож жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон чиглэлээр хөгжүүлэх, ногоон бодлогыг дэмжих арга зам болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр Монгол Улс тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд  хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санал санаачилга, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид ногоон санхүүжилт авахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, туршлага, цаашдын хөгжлийн талаар танилцуулахад хуралд оролцогчид мөн гишүүн байгууллагууд дээрх туршлага, арга замаас судлах, санал солилцохоо онцолсны зэрэгцээ цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

#Санхүүгийн Зохицуулах Хороо,