Орос дахь айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг эх орондоо урьсан бөгөөд Путин урилгыг хүлээн авсан тухай Пхеньяны төрийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ.
Ким мөн Путинд хандан Орост хийж буй уулзалт нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглээд, ойрын 100 жилд тогтвортой, ирээдүйд чиглэсэн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж “KCNA” мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар хоёр тал "империалистуудын цэргийн аюул заналхийлэл, өдөөн хатгалга, дарангуйлал"-ын эсрэг стратеги, тактикийн хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Ким нь сансрын төвд айлчлах үеэрээ Оросын сансрын хөлгийн техникийн үзүүлэлттэй танилцсан талаар “KCNA” мэдээлсэн боловч зэвсгийн хангамж, зэвсгийн худалдаа, зэвсгийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн талаар огт дурдаагүй байна.
Украинд 18 сар гаруй үргэлжилж буй дайнд асар их нөөцөө зарцуулсан Орос улс Хойд Солонгосоос зэвсгийн тусламж хүсэж магадгүй гэж АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид таамаглаж байгаа ч Москва, Пхеньян ийм санааг үудаа дараа үгүйсгэсэн.
Лхагва гарагт Путин мөн цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцсан гэдгээ олон удаа цухуйлгасан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Уг хэлэлцээрт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон юм.
Кремль холбоотнуудын хоорондын хэлэлцээрийг хувийн асуудал гэж мэдэгдээд, тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Ким Жон Ун, #ОРос, #Хойд солонгос,