АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хоригдол солилцох, царцаасан 6 тэрбум долларын хөрөнгийг нь чөлөөлөхөөр Ирантай тохиролцоонд хүрсэн байна.
Хэлэлцээрийн дагуу Иран тус улсад хоригдож байгаа Америкийн таван иргэнийг, АНУ тус улсад хоригдож буй Ираны таван иргэнийг суллахаар болжээ.
Мөн АНУ нь Ираны 6 тэрбум долларын царцаасан хөрөнгийг чөлөөлж, Өмнөд Солонгосоос Катар руу шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч есдүгээр сарын 11-ний террорист халдлагын 22 жилийн ойн өдөр буюу даваа гарагт Конгресст шийдвэрийг танилцуулжээ.
Ираны хилийн чанад дахь хөрөнгийг чөлөөлөх явдал нь хоригдол солилцох хэлэлцээрийн чухал хэсэг байсан бөгөөд өнгөрсөн сард Ираны шоронд хоригдож байсан Америкийн дөрвөн иргэнийг гэрийн хорионд шилжүүлсэн байна. Тав дахь хоригдол нь хэдийнээ гэрийн хорионд байжээ.
АНУ нь Ираныг терроризмыг дэмжигч улс гэж үздэг. Мөн газрын тосноос олсон орлогоо цөмийн болон зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашиглана гэж үзсэн тул Ираны хөрөнгийг царцаах шийдвэрт хүрч, Обамагийн засаг захиргаа хориг арга хэмжээний тухай хуулийн төсөлд гарын үсэг зурж байв.
Гэвч Байдены засаг захиргаа сүүлийн хэлэлцээрээр Ираны хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ “аманд нь орох” алхмаа хийж байна хэмээн олон хүн шүүмжилж байна.
Эх сурвалж: Fox News