Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд нийлүүлэх 1 тэрбум долларын цэргийн болон хүмүүнлэгийн тусламжийн багцдаа ханасан ураны сум багтаахаар болсноо мэдэгдлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Киевт хийж буй айлчлалтай зэрэгцэн Вашингтон Украины аюулгүй байдлын шинэ багцаа зарласан байна.
АНУ-ын 175 сая долларын цэргийн тусламжид багтсан 120 мм-ийн ханасан ураны сум нь энэ оны сүүлээр Украинд хүргэгдэх “M1 Abrams” танкнуудад зориулагдсан байна.
Ханасан уран гэж цацраг идэвхт бодисын агууламжийг нь багасгасан байгалийн гаралтай ураныг хэлдэг.
Уран бол маш нягт металл тул ханасан ураныг танкны хуягийг бэхжүүлэхэд, мөн ердийн танкны хуягийг нэвтлэх чадвартай болгохын тулд сум, миномет, танкны сумны үзүүрт хэрэглэж болдог.
Ханасан ураны сумны үзүүр цохилтын үед хурц болдог бөгөөд ингэснээр хуяг нэвтлэх чадвар нь улам нэмэгдэж, цаашлаад хуягт нэвтрэх үед шаталт үүсгэдэг.
НҮБ-ын дэргэдэх цацрагийн нөлөөллийг судлах шинжлэх ухааны хороо ханасан урантай холбоотой ноцтой хордлогын тохиолдол бүртгэгдэж байгаагүй гэж мэдэгдсэн ч НҮБ-ын өөр нэг байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг ханасан ураны хэлтэрхийд хүрсэн тохиолдолд цацраг идэвхт туяанд өртөх эрсдэлтэй гэж үздэг.
Өнгөрсөн гуравдугаар сард Их Британи Киевт ханасан ураны сум нийлүүлэх гэж буйгаа зарласны дараа АНУ Украинд ийм төрлийн сум нийлүүлэх бодолгүй байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байв.
АНУ-ын шинэ багцад мөн танк эсэргүүцэх систем, тактикийн агаарын навигацийн систем, “Himars” пуужингийн сум зэрэг багтсан байна.
Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам энэхүү шийдвэрийг “хүнлэг бус байдлын илэрхийлэл” хэмээн буруушаагаад, “АНУ Украины армийн сөрөг довтолгоо амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, өөрийгөө хуурч байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Украины дайн, #ханасан ураны сум, #цэргийн тусламж,