АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден ковидын халдвар авсан бол Ерөнхийлөгч Жо Байдены шинжилгээний хариу сөрөг гарсныг гэж Цагаан ордон даваа гарагт мэдэгдэв.
72 настай Байдены эхнэр хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард Ковид-19-ийн халдвар авсан бол өдгөө 80 настай ерөнхийлөгчийн шинжилгээ хамгийн сүүлд 2022 оны долдугаар сард эерэг гарсан байна.
Тэргүүн хатагтайн биед хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг түүний туслах мэдэгджээ. Жилл Байден одоогоор Делавэр дахь Рехобот эрэг дэх гэртээ байгаа аж.
Байден даваа гарагийн орой Делавэрээс буцаж ниссэн байна.
“Тэргүүн хатагтайн Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсны дараа Ерөнхийлөгч Байден өнөө орой шинжилгээ өгсөн. Шинжилгээ нь сөрөг гарсан. Ерөнхийлөгч энэ долоо хоногт тогтмол шинжилгээ өгч, биеийн байдлаа ажиглах болно” гэж Цагаан ордон мэдэгдэв.
Үүсээд буй нөхцөл байдал Байдены гадаад айлчлалд нөлөөлөх эсэх талаар Цагаан ордон тайлбар өгөөгүй байна.
Энэ долоо хоногийн сүүлээр Энэтхэгт 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд хуваарийн дагуу Байден пүрэв гарагт Нью Делиг зорих юм. Ням гарагт нь тэрээр Ханой руу нисэх төлөвлөгөөтэй байна.
Байден 2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдсэн ч түүний настай холбоотой асуулт сонгогчдын хувьд гол асуудал болоод байгаа.
Бүгд найрамдах намын зарим гишүүд түүнийг Цагаан ордонд дахин дөрвөн жил ажиллахад хэтэрхий өндөр настай гэж үзэж байгаа бол Байдены холбоотнууд түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн чадвартай гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #Жилл Байден,