Украины нисгэгчгүй онгоц Оросын баруун хойд хэсэгт байрлах агаарын баазад цохилт өгсний улмаас Оросын хоёр цэргийн нисэх онгоц гэмтсэн болохыг “Чөлөөт Европ/Эрх чөлөө радио”-ийн “Схеми” эрэн сурвалжлах төсөл пүрэв гарагт сансрын зургаар баталгаажуулжээ.
Псков мужийн эрх баригчид лхагва гарагт нисэх онгоцны буудал томоохон хэмжээний халдлагад өртсөн болохыг мөн мэдэгдсэн байна. Онцгой байдлын албаны хүмүүсийн төрийн хэвлэлд мэдээлснээр дор хаяж дөрвөн “Ил-76” цэргийн тээврийн онгоц гэмтжээ.
Харин Украины Цэргийн тагнуулын алба нисгэгчгүй онгоцны цохилтод зургаан онгоц өртөж, гэмтсэн байх магадлалтай гэж мэдэгдсэн байна.
“Схеми”-ийн нийтэлсэн хиймэл дагуулын зураг дээрх долоон онгоцны хоёр нь далавчныхаа ойролцоо хар толботой байжээ.
Нисэх онгоцны шинжээч Анатолий Храпчинский “Нисгэгчгүй онгоцнууд онгоцны энэ хэсэгт байрлах түлшний сав руу цохилт өгөхийг оролдсон байж магадгүй” гэж “Эрх чөлөө” радиод ярьсан байна.
Храпчинскийн тооцоолсноор гэмтсэн “Ил-76” онгоцнуудыг засварлахад гурван сар хүртэл хугацаа шаардагдах аж.
Оросын онцгой байдлын алба болон Украины цэргийн тагнуулын мэдэгдсэнээр өмнөх халдлагуудын улмаас Псковын нисэх онгоцны буудлын өөр хэсэгт өөр хэдэн онгоц гэмтсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас болж “Схеми” тэдгээрийг хиймэл дагуулаас харж чадаагүй байна.
Нидерландын нээлттэй эх сурвалж бүхий тагнуулын “Oryx” төсөл нь Оросын эвдэрсэн онгоцны жагсаалтад мөн хоёр “Ил-76” онгоцыг нэмжээ.
Оросын Батлан хамгаалах яам Псковт болсон халдлагын талаар хараахан тайлбар хийгээгүй боловч мужийн захирагч Михаил Ведерников болон гэрчүүд халдлага болсон газарт томоохон гал гарч буйг харуулсан дүрс бичлэг, зургуудыг онлайнд нийтэлсэн байна.
Халдлага болсон өдөр аюулгүй байдлын үүднээс Псковын нисэх онгоцны буудлын бүх иргэний нислэгийг цуцалсан ч пүрэв гарагт нь дахин сэргээжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага, #Псков муж,