Байдены засаг захиргаа тусгаар тогтносон улсуудад зориулагдсан хөтөлбөрөөр дамжуулан Тайваньд АНУ-ын цэргийн техник хэрэгслийг шилжүүлэхийг анх удаа зөвшөөрчээ.
Төрийн департаментын Гадаад цэргийн санхүүжилт (FMF) хөтөлбөрийн нэг хэсэг болох уг багц нь нийтдээ 80 сая долларын өртөгтэй бөгөөд АНУ-ын иргэдийн төлсөн татвараас гаргах гэнэ.
“Гадаад цэргийн санхүүжилт нь хамтарсан болон хосолсон хамгаалалтын чадавх, далайн домэйны мэдлэг, далайн аюулгүй байдлын чадавхыг дээшлүүлэх замаар Тайваний өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд ашиглагдана" гэж тус хэлтэс Конгресст илгээсэн мэдэгдэлдээ бичжээ.
Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Конгресст илгээсэн мэдэгдлийг баталгаажуулаад, Тайваний харилцааны тухай хууль болон АНУ-ын олон жилийн турш дэмжиж ирсэн “нэг-Хятад” бодлогод өөрчлөлт ороогүй болохыг тэмдэглэжээ.
Мөн “АНУ нь Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой бөгөөд энэ нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой юм” гэж мэдэгдсэн байна.
АНУ өнгөрсөн хугацаанд “Гадаад цэргийн худалдаа” нэртэй өөр хөтөлбөрөөр дамжуулан Тайваньд зэр зэвсэг худалдаж байсан. “FMF” хөтөлбөрийг ашигласнаар АНУ-ын нөөцөд байгаа тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж хэлбэрээр Тайваньд худалдах, мөн цэргийн сургалт явуулах боломж бүрдэх аж.
Конгресст илгээсэн мэдэгдэлд дурдсанаар тусламж нь агаарын болон эргийн довтолгооноос хамгаалах систем, баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем, кибер довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй онгоц, цэргийн сургалт, хамгаалалтын хэрэгсэл, сум зэрэг өргөн хүрээг хамарч болох гэнэ.
АНУ-ын энэ алхам нь Тайванийг өөрийн нэг хэсэг хэмээн маргадаг Хятад улсыг уурлуулах нь гарцаагүй юм.
Эх сурвалж: CNN

#АНУ, #Тайвань, #цэргийн тусламж,