Австраличууд аравдугаар сарын 14-нд болох түүхэн бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуульд өөрчлөлт оруулж, уугуул иргэдийн дуу хоолойг парламентад оруулах эсэхээ шийдэх гэж байна.

Санал хураалтаар дэмжигдсэн тохиолдолд Уугуул иргэд болон Торресийн хоолойн арлын оршин суугчдыг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тэднийг төлөөлөх байнгын байгууллага байгуулах юм. Шинээр байгуулагдах байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх мэдлийг парламент боловсруулж, хэлэлцэх гэнэ.

Үндсэн хууль өөрчлөлт оруулахын тулд Австралийн иргэдийн дийлэнх нь дэмжсэн санал өгөх ёстой. Мөн тус улсын зургаан муж улсын дор хаяж дөрвөөс нь олонхын дэмжлэг авах шаардлагатай байдаг.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес санал хураах товыг зарлахдаа үүнийгулс орноо нэгтгэж, илүү сайн сайхны төлөө өөрчлөлт хийх ховорхон боломж” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Уг саналыг анх 2017 онд 250 гаруй уугуул иргэдийн удирдагчид дэвшүүлсэн байна.

Австрали бол уугуул иргэдтэйгээ хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй цорын ганц Хамтын нөхөрлөлийн орон бөгөөд уугуул иргэд нь энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд удаан хугацаанд тэмцсээр ирсэн юм.

Санал хураалтыг эвлэрэх чухал алхам гэж олон хүн харж байгаа ч Австралид бүх нийтийн санал асуулга амжилттай дэмжигдсэн тохиолдол цөөхөн байдаг.

Тус улсын түүхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай 44 санал ирж байснаас ердөө найм нь дэмжигдэж байжээ. 1977 оны санал хураалтаас хойш 50 жилийн хугацаанд ямар ч санал асуулга амжилттай болоогүй байна.

Хамгийн сүүлд 1999 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар австраличууд Австрали улсыг бүгд найрамдах улс болгохоос татгалзсан аж.

Эх сурвалж: BBC

#Австрали, #бүх нийтийн санал асуулга,