Даваа гарагт Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин дахин нэг Украины нисэгчгүй онгоцыг устгасан нь Москва муж дахь нэгэн барилга дээр унаж, хоёр хүн гэмтсэн болохыг бүс нутгийн захирагч мэдэгдэв.
Нийслэлээс баруун зүгт орших Рузский дүүрэгт Украины нисгэгчгүй онгоцыг гацааж, саатуулсан бол ойролцоох Истринский дүүрэгт өөр нэг нисгэгчгүй онгоцыг устгасан байна.
Үүний улмаас Москвагийн Внуково, Домодедово, Шереметьево, Жуковский гэсэн дөрвөн гол нисэх онгоцны буудлын агаарын хөдөлгөөнийг түр хугацаанд хаасныг Оросын агаарын тээврийн Росавиациа мэдэгдэв.
Оросын албаны хүмүүс ойролцоох бүс нутгуудтай нийлээд 22 сая орчим хүн амтай Москва мужийн дээгүүр цэргийн нисгэгчгүй онгоц тогтмол нисэх болсон нь томоохон асуудал үүсгэж болзошгүйг удаа дараа анхааруулж байсан.
Тавдугаар сарын эхээр Кремлийг чиглэсэн хоёр нисгэгчгүй онгоцыг устгаснаас хойш Оросын нутаг дэвсгэрийн гүнд нисгэгчгүй онгоцны агаарын цохилт тасрахгүй байна. Тэр дундаа, Оросын нийслэлд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх нь сүүлийн саруудад улам нэмэгдсэн.
Эдгээр халдлагууд нь Оросын хүн амын дайны талаарх үзэл бодолд яаж нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Орост явуулсан санал асуулгын дүнгээр Украин дахь цэргийн ажиллагааг ард иргэдийнх нь 75 орчим хувь дэмжиж байгаа боловч уг санал асуулга зөв эсэх нь эргэлзээтэй юм.
Украины талаас Оросын нутаг дэвсгэрт болсон аливаа халдлагын хариуцлагыг хүлээж байгаагүй. Гэсэн ч албаны хүмүүс нь үүнд сэтгэл хангалуун байгаагаа олон нийтэд илэрхийлдэг.
Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,