Ням гарагт Украины нисгэгчгүй онгоцнууд дөрвөн өөр бүс нутагт цохилт өгөхөөр оролдсоны улмаас таван хүн шархдаж, Москвагийн хоёр нисэх онгоцны буудлын нислэгүүдийг богино хугацаанд хаахад хүрсэн тухай Оросын тал мэдэгдэв.

Украинтай хиллэдэг Оросын Курск, Ростов, Белгород мужаас гадна Москвагийн бүсэд нисгэгчгүй онгоцоор халдах гэж оролдсон байна.

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Москвад нисэж байсан Украины нисэгчгүй онгоцыг гацааж, суурьшлын бус газарт унагажээ. Үүний улмаас тус хотын Внуково болон Домодедово нисэх онгоцны буудлын нислэгийг түр зогсоосон тухай Оросын нисэхийн хяналтын байгууллага мэдэгдэв.

Курск мужийн захирагчийн мэдэгдсэнээр нисгэгчгүй онгоц Курск хотын төмөр замын өртөөнд унасны улмаас таван хүн бэртэж, гал гарсан байна.

Ростовын захирагчийн хэлснээр тус мужид хүний ​​амь нас эрсдээгүй, хохирол учраагүй байна.

Ням гарагийн орой Оросын Батлан хамгаалах яам Украины талаас тогтмол халдлагад өртдөг хилийн муж болох Белгородод нисгэгчгүй онгоцны хоёр тусдаа халдлагыг таслан зогсоосон болохыг мэдэгджээ. Бүс нутгийн захирагч “Telegram”-аар Белгород хотыг чиглэн ойртож байсан агаарын 12 байг устгаснаа мэдэгдсэн бол дараа нь ердөө гурван нисгэгчгүй онгоцыг устгасан гэж залруулсан байна.

Украины хоёр нисгэгчгүй онгоц Кремльд халдаж, Ерөнхийлөгч Владимир Путинийг хөнөөхөөр оролдсон тухай Орос тавдугаар сард мэдэгдэж байв.

Үүнээс хойш хилийн бүс нутаг болон Оросын нийслэлд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх нь улам бүр нэмэгдээд байгаа.

Украины талаас Оросын нутаг дэвсгэрт болсон аливаа халдлагын хариуцлагыг хүлээдэггүй ч албаны хүмүүс нь үүнд сэтгэл хангалуун байгаагаа олон нийтэд илэрхийлдэг уламжлалтай болоод байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага,