Долдугаар сар дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа ч эдгээр өдрүүдэд агаарын температур 2019 оны дээд амжилтыг эвдэж, дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан сар болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий даяар халалтын түвшин илүү ихээр нэмэгдэхийг илтгэх олон шинж тэмдэг илэрсэн.
Коперникийн цаг уурын өөрчлөлтийн албанаас мэдээлснээр долдугаар сарын 6-нд дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан өдөр тохиосон бол түүхэн дэх хамгийн халуун 23 өдөр бүгд энэ сард тохиожээ.
Мөн сарын эхний 25 хоногийн дундаж температурыг урьдчилсан байдлаар 16.95 хэм байна гэж тооцоолсон нь 2019 оны долдугаар сарын таамгаас (16.63) өндөр байгаа юм.
Өөр дүн шинжилгээнүүд мөн ижил дүгнэлтэд хүрсэн байна.
Лейпцигийн их сургуулийн доктор Карстен Хаустайн тооцоолсноор 2023 оны долдугаар сар хурмал түлшийг өргөнөөр ашиглаж эхлэхээс өмнөх долдугаар сарын дундаж температураас 1.3-1.7 хэмээр илүү дулаан байх болно гэж таамаглажээ.
Долдугаар сарыг 150 орчим жилийн өмнөөс бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн дулаан сар байх магадлалтай гэж үзэж байгаа ч зарим судлаачид долдугаар сарыг сүүлийн 120,000 жилд тохиож буй хамгийн дулаан сар байх болно гэж үзэж байна.
Эрдэмтэд туйлын мөсний цөмд түгжигдсэн агаар, далайн гүн дэх хурдас зэргийг шинжилснээр тухайн үеийн уур амьсгалын талаар ойлголттой болдог.
Энэ нотолгоонд тулгуурлан эрдэмтэд тэртээх саруудын агаарын температурыг тодорхой хэлж чадахгүй боловч хамгийн сүүлд 120,000 жилийн өмнө буюу далайн түвшин одоогийнхоос 8 метр орчим өндөр, хойд зүгт хиппосууд байх үед дэлхий ийм дулаан байсан гэж тооцоолсон байна.
Судлаачид хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хурмал түлшний ялгарал нь одоо ажиглагдаж буй дулаарлын түвшинд голчлон нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байдаг.
Дэлхийн хамгийн дулаан сарын рекорд энэ сард эвдэгдэх нь сүүлчийнх биш байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шаардлага урьд өмнөхөөс илүү нэмэгдсэнийг тэд анхааруулж байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн дулаарал, #хамгийн дулаан сар,