Хятадын технологийн аварга “Alibaba” баасан гарагт текстээс зураг үүсгэдэг хиймэл оюун ухааны хэрэгсэл бүтээснээ танилцууллаа.

“Tongyi Wanxiang” нь хэрэглэгчдэд хятад болон англи хэлээр текст оруулах боломжийг олгодог ба хиймэл оюун ухаант хэрэгсэл нь хар зураг, “3D” хүүхэлдэйн кино зэрэг янз бүрийн хэв маягийн зураг үүсгэж чаддаг байна.

“Alibaba”-ийн уг технологийн туршилтын хувилбарыг одоогоор зөвхөн Хятад дахь аж ахуй нэгжүүд ашиглах боломжтой.

“Tongyi Wanxiang” нь хамгийн сүүлийн үеийн “Generative AI” буюу үүсгэгч хиймэл оюун ухаан”-ы технологи дээр суурилсан байна. 

Энэ нь хэрэглэгчийн санаанд үндэслэн контент үүсгэх чадвартай хиймэл оюун ухааны нэг төрөл юм. Үүнийг хийхийн тулд асар их хэмжээний өгөгдөл дээр ажилладаг байх ёстой. Хамгийн алдартай жишээ бол “OpenAI”-ийн “ChatGPT” юм. Уг чатботоос хойш технологийн томоохон тоглогчид өөрсдийн хувилбараа хөгжүүлэхээр уралдах болсон.

“АНУ”-д “Google” компани “Bard” нэртэй хиймэл оюун ухааны чатботоо танилцуулсан бол Хятадад “Baidu” компани “Ernie Bot”-ыг, “Alibaba” компани “Tongyi Qianwen”-аа гаргаад байна.

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар текстээс зураг үүсгэх үйлчилгээнүүд аль хэдийн зах зээлд нэвтэрсэн. Одоогийн байдлаар “OpenAI”-ийн “DALL-E” болон “Stable Diffusion” хэмээх үйлчилгээг хэрэглэгчид хамгийн ихээр хэрэглэж байна.

“Tongyi Wanxiang” гарч ирснээр хиймэл хиймэл оюун ухаанаар өндөр чанартай зураг үүсгэх үйлчилгээ илүү хүртээмжтэй болж, цахим худалдаа, тоглоом, дизайн, зар сурталчилгаа зэрэг олон салбар үр шимийг нь хүртэх болно гэж “Alibaba Cloud Intelligence”-ийн технологи хариуцсан захирал Жинрэн Жоу үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNBC

#хиймэл оюун ухаан, #Alibaba, #Tongyi Wanxiang, #зураг үүсгэх технологи,