Оросын холбоотон Беларусь улсын зэвсэгт хүчин жил бүр зохион байгуулдаг 10 хоногийн “дайчилгааны сургуулилалт”-аа лхагва гарагт эхлүүлснээ мэдэгдэв.
Беларусийн Батлан хамгаалах яам энэ сургуулилалтыг нөөц цэргүүдийг дайчлах төрийн байгууллагуудын бэлтгэлийн түвшинг үнэлэх зорилготой гэж тодорхойлжээ. Беларусь улсад насанд хүрсэн эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй байдаг бөгөөд цэргийн албанаас халагдсаныхаа дараа нөөцөд үлддэг.
Өнгөрсөн жил Орос Украин руу цэргийн хүчээр довтлох үед Беларусь улс өөрийн газар нутгийг Оросын армид ашиглуулж байв. Үүнээс хойш Оростой ойр ойрхон цэргийн сургуулилалт хийж, өөрийн баазуудыг сургуулилалтын зорилгоор ашиглах боломжийг Оросын армид олгосон. Түүнчлэн барууныханд анхааруулга өгөхийн тулд Оросын цөмийн тактикийн пуужингуудыг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрч, энэ сард цөмийн пуужингуудыг хүлээн авсан байна.
Беларусийн арми Украины дайнд шууд оролцоогүй ч тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко улсынх нь эсрэг “бүрэн хэмжээгээр түрэмгийлсэн” тохиолдолд мөргөлдөөнд оролцоно гэж анхааруулж байсан удаатай.
Эх сурвалж: Reuters

#Беларусь, #дайчилгааны сургуулилалт,