Мягмар гарагт Оросын Төрийн Дум буюу Доод танхимын хууль тогтоогчид Украины эсрэг дайнд тулалдахаар армид элссэн ялтнуудын гэмт хэргийн бүртгэлийг цэвэрлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжжээ.
Энэ алхам нь Украины дайнд хоригдол элсүүлэх ажлыг албан ёсоор баталгаажуулж буй хэрэг юм. Өнгөрсөн жил “Вагнер” хөлсний бүлэг Орос орон даяар шоронгуудаас ялтан элсүүлэх ажлыг эхлүүлсэн бол 2023 оны эхээр Батлан хамгаалах яам тус ажлыг өөртөө шилжүүлж авсан билээ.
Уг хууль хүчин төгөлдөр болсноор одоо болон өмнө нь ялаар шийтгүүлж байсан, мөн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг армид элсүүлэх боломжтой болно.
Дээр дурдсан хүмүүс зэвсэгт хүчинд цэргийн алба хааж, төрийн дээд шагнал хүртсэн тохиолдолд ялаа хүчингүй болгуулах эрхтэй болох аж. Харин шархадсан эсвэл тэтгэвэрт гарах нас нь болсон буюу 65 хүрсэн бол гэмт хэргийн бүртгэлийг эрт устгаж болно гэж хуулийн төсөлд заажээ.
Мөн дагалдах хуулийн төслөөр тагнуул, эх орноосоо урвах, терроризм, бэлгийн хүчирхийлэл болон бусад хүнд гэмт хэргүүдийг өршөөж үл болох гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
Эдгээр үл хамаарах гэмт хэргүүд нь одоо цэргийн албанд байгаа хүмүүст хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн хүмүүс ялаас чөлөөлөгдөх боломжтой гэсэн үг юм.
Зэвсэг барихыг зөвшөөрсөн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн хувьд зориуд санаатай үйлдсэн хэргээр тав хүртэл жил, санамсар болгоомжгүй үйлдлээрээ 10 хүртэл жилийн хорих ял тулгасан тохиолдолд эрх баригчид эрүүгийн хэргийг нь түдгэлзүүлж болно.
Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлдэгдсэн гэмт хэргүүдийн бүртгэлийг арилгахгүй гэж хуулийн төсөлд заасан байна.
Оросын Дээд танхим буюу Холбооны Зөвлөл хуулийн төслийг дэмжиж, дараа нь Владимир Путин хуулийн төсөлд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Путин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгагдсан үлгэр жишээ ялтнуудыг цэргийн албанд татахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурж байв. Мөн энэ сард Украины дайнд тулалдсан хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай хуульд гарын үсэг зурж эхэлсэн байна.
Өршөөл, өндөр цалингийн төлөө “Вагнер”-т элссэн хоригдлуудын албан ёсны тоог мэдээлж байгаагүй ч Оросын шоронгийн мэдээлэлд үндэслэсэн 20,000 гаруй хоригдол дайнд явсан байх магадлалтай гэж тооцоолдог.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь Украины зүүн хэсэгт орших Бахмут хотын төлөөх тулалдаанд амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Төрийн Дум, #Украины дайн, #ялтан элсүүлэх,