Улирлын чанартай хүчтэй салхины улмаас хээрийн түймэр суурьшлын бүсийг чиглэж, Лос-Анжелесийн баруун хойд зүгийн арав гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн болохыг бүс нутгийн эрх баригчид мэдэгджээ.
Гал сөнөөгчид болон цагдаа нар Камариллогийн ойролцоох хорооллуудын оршин суугчдыг байшингууд нь шатахаас өмнө нүүлгэн шилжүүлж амжсан гэж Вентура дүүргийн галын албаны ахмад Тони МакХейл хэлсэн байна. Түүний хэлснээр хүчтэй салхинаас болоод галын цог үндсэн галаас 3.2 км зайд үлээгдэж байсан гэв.
Лхагва гарагт уулын энгэр хавцлаас эхэлж, Санта Ана салхинд туугдан баруун зүгт тархсан галын талаар МакХейл “Газын хошуугаар турхирч буй галыг усан буугаар унтраах гэж байгаатай адил байсан” гэж хэлсэн байна.
Албаныхны мэдээлснээр 130 км/цагийн хурдтай салхины улмаас түймэр аль хэдийн 5,900 гаруй га талбайг шатаагаад байгаа аж.
Хэд хэдэн энгийн иргэн гэмтэж, олон тооны байшин, аж ахуйн нэгж болон бусад барилга байгууламж галд сүйдсэн байна. Үүсээд буй нөхцөл байдлаас болоод хохирлыг бүрэн үнэлэх боломжгүй байгаа аж.
Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсомын хэлснээр 3,500 орчим барилга байгууламж гал түймэрт өртөх эрсдэлтэй байна.
Вентура тойргийн сургуулиудыг галын улмаас баасан гараг хүртэл хаасан бол цахилгаан эрчим хүчний оператор “Southern California Edison” компани өндөр эрсдэлтэй гэж үзэн хэрэглэгчдийнхээ цахилгааныг тасалж эхэлжээ.
Үндэсний гал түймрийн төвийн мэдээлснээр АНУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 7 сая акр талбай гал түймэрт өртөж байсан бол энэ жил 8.1 сая акр талбай аль хэдийн шатсан байна.
Харин Калифорни мужид өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил гурав дахин их талбай галд өртжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Калифорни, #ой хээрийн түймэр, #Нүүлгэн шилжүүлэлт, #Лос-Анжелес,