АНУ-ын Эрчим хүчний яам болон бусад хэд хэдэн холбооны агентлагууд хакерын халдлагад өртсөн болохыг албаны хүмүүс пүрэв гарагт мэдэгдэв.
Хакерууд файл дамжуулах үүрэгтэй, өргөн хэрэглэгддэг “MOVEit Transfer” программын цоорхойг ашиглан Эрчим хүчний яамны системд нэвтрэх үед яамны харьяа хоёр аж ахуйн нэгжийн өгөгдөл алдагдсан байна.
Тус яамны албан тушаалтан эдгээр аж ахуйн нэгжүүдийг яамтай гэрээтэй ажилладаг Оак Риджийн Холбооны Их Сургууль болон батлан хамгаалахтай холбоотой цөмийн хог хаягдлыг устгадаг Нью Мексикод төвтэй Хог хаягдлыг тусгаарлах туршилтын үйлдвэр гэж нэрлэжээ.
Их Британийн эрчим хүчний аварга “Shell”, Жоржиа мужийн их сургуулийн систем, Жонс Хопкинсын их сургууль болон Жонс Хопкинсын эрүүл мэндийн систем мөн халдлагад өртсөн байна.
Өмнө нь “MOVEit Transfer” программын эмзэг байдлыг ашиглан системд хууль бусаар нэвтэрсэн зөрчил АНУ, Их Британиас гадна өөр бусад улс орнуудад бүртгэгдэж байжээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Британийн харилцаа холбооны зохицуулагч, “British Airways”, “BBC”, “Boots” эмийн сангийн сүлжээ зэрэг томоохон байгууллагууд ижил төстэй халдлагын золиос болсон байна.
Оростой холбоотой “Cl0p” бүлэг “MOVEit”-ийг ашиглан хакерын халдлага үйлдсэнээ хүлээсэн бөгөөд төрийн байгууллагуудаас авсан мэдээллээ ашиглахгүй, бүгдийг нь устгасан гэдгээ мэдэгджээ.
АНУ-ын Кибер болон дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг (CISA) халдлагын бай болсон холбооны хэд хэдэн агентлагуудтай хамтран ажиллаж байгаа ч одоогоор ямар нэг ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй болохыг мэдэгдэв.
АНУ-ын цөмийн дэд бүтэц, эрчим хүчний бодлогыг удирддаг Эрчим хүчний яам нь зөрчлийн талаар Конгресст тайлагнасан байна. Мөн хууль сахиулах байгууллага болон “CISA”-тай хамтран мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Пүрэв гарагт “MOVEit”-ийг бүтээсэн “Progress Software” компанийн хувьцааны ханш 6.1%-иар унасан байна. Тус компани пүрэв гарагт файл дамжуулах программаасаа өөр нэг чухал цоорхойг олж илрүүлсэн бөгөөд хакерууд үүнийг ашигласан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #кибер халдлага, #ОРос, #Cl0p,