Өмнөд Африкийн палеонтологичид нарийн төвөгтэй зан үйл хийх чадваргүй, жижиг тархитай, хүн төрөлхтний өвөг дээдсийн шарилыг агуулсан дэлхийн хамгийн эртний оршуулгын газрыг олсноо мэдэгдэв.

Алдарт палеоантропологич Ли Бергерээр ахлуулсан судлаачид Йоханнесбургийн ойролцоох ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Cradle of Humankind” (Хүн төрөлхтний өлгий) нэртэй газрын агуйн системээс 30 метрийн гүнд булсан чулуун зэвсгийн үеийн хоминид болох Хомо наледигийн хэд хэдэн сорьц олсноо даваа гарагт мэдэгдэв.

Бидний мэдэх Ойрх Дорнод, Африкаас олдсон хамгийн эртний булшнууд нь 100,000 орчим жилийн настай, хомо сапиенсийн булшнууд байдаг.

Харин доктор Бергер болон түүний багийн Өмнөд Африкаас олсон олдворууд нь МЭӨ 200,000 жилийн тэртээд хамаарах аж.

Уг судалгааны үр дүн нь хүний ​​хувьслын талаарх өнөөгийн ойлголтыг үгүйсгэсэн байна. Учир нь тархи хөгжиж томорсноор нас барагсдыг оршуулах гэх мэт нарийн төвөгтэй, “утга учиртай” үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой болдог гэж эрдэмтэд үздэг.

Хомо наледи хэмээх мич ба орчин үеийн хүний уулзвар дээр амьдарч байсан эртний төрөл зүйл нь жүржийн хэмжээтэй тархитай бөгөөд 1.5 метр өндөртэй байжээ.

Хөл, гарын хуруунууд нь муруй, багаж хэрэгсэл барьж болохуйц гартай, хөлөөрөө алхдаг Хомо наледиг анх 2013 онд Бергер нээж байв. Уг нээлт нь хүний хувьслын замын талаарх бидний ойлголтыг өөрчлөхөд хүргэсэн юм. Энэ төрөл зүйлийг анхны яс олдсон "Rising star" агуйн системийн нэрээр нэрлэжээ.

Хожим 2018 онд тус газарт эхлүүлсэн малтлагын үеэр эрдэмтэд хамгийн эртний оршуулгыг олсон байна. Тухайн газарт зориудаар нүх ухаж, тагласан таван цогцос байжээ.

Цогцос оршуулах үйл нь зөвхөн хомо сапиенс эсвэл том тархитай бусад хомининуудаар хязгаарлагдахгүй болохыг эдгээр нээлтүүд харуулж байна.

Хамгийн сүүлийн үеийн судалгааг өөр бусад эрдэмтэд хараахан хянаж үзээгүй байгаа бөгөөд зарим эрдэмтэд хүн төрөлхтний хувьслын тухай бидний мэддэг зүйлийг үгүйсгэхийн тулд нэмэлт нотолгоо шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Өмнөд Африк, #Хомо наледи, #Ли Бергер, #дэлхийн хамгийн эртний оршуулга,