Гүржийн нийслэл Тбилисийн нисэх онгоцны буудалд дөрвөн жилийн дараа анх удаа Оросын онгоц газарджээ. Олон хүн уг нислэгийг эсэргүүцэж жагссан байна.
Жагсагчид “Бид та нарыг уриагүй” гэх уриа лоозон барьжээ.
Цагдаа нар жагсагчдыг нисэх онгоцны буудлын буух танхимын гадаа зогсохыг хориглосны улмаас мөргөлдөөн гарсан байна.
“Azimuth Airlines” компанийн онгоц Гүржийн иргэний агаарын тээврийн газраас зөвшөөрөл авснаасаа хойш хэд хоногийн дараа орон нутгийн цагаар 13:20 цагт Тбилисид газарджээ.
Иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан Гүржийн засгийн газар Оросоос шууд нислэг үйлдэж эхэлснийг сайшааж байна.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын дарга Иракли Кобахидзе “Гурав дахин өндөр үнээр тойруу замаар явдаг манай иргэдэд энэ нь ашигтай” гэж мэдэгджээ.
Орост амьдарч буй Гүрж үндэстний нэг сая иргэнд шууд нислэг хэрэгтэй гэж засгийн газар үзэж байгаа аж. Гэсэн ч Оросын тоо баримтаас үзвэл тус улсад оршин суудаг Гүржийн иргэдийн тоо 114,000-д л дөхдөг байна.
Засгийн газрын уг шийдвэрийг Гүржийн ард түмний дийлэнх нь эсэргүүцэж байгаа бөгөөд тус улсын 100 гаруй байгууллага нэгдэж, үүнийг Гүржийн ард түмний Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлийг “шууд хорлон сүйтгэх зорилготой ажиллагаа” гэж буруутгасан байна. ЕХ энэ оны сүүлээр Гүржид нэр дэвшигчийн статус олгох төлөвтэй байгаа юм.
Дөрвөн жилийн дараа Оросоос хийсэн анхны шууд нислэгт Гүржийн Оросыг дэмжигч төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтсан тухай Оросын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв. “Georgian Airways” мөн өдөр бүр Москва руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
2019 онд Тбилисид болсон Оросын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын хариуд Москва тус улсаас Гүрж рүү хийх шууд нислэгийг хориглосон тогтоол баталж байв. Саяхан Ерөнхийлөгч Владимир Путин уг тогтоолыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Мөн Орос улс Гүржийн иргэдэд 90 хүртэл хоног визгүй зорчих боломжийг олгож, 20 жил үргэлжилсэн хилийн хоригоо цуцалжээ.
Орос, Гүрж 2008 онд дайтсан бөгөөд Гүржийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газар нутгийн 20 хувь нь одоо ч Орост булаан эзлэгдсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC