Пүрэв гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Ковид-19-тэй холбоотой бараг бүх хязгаарлалтыг цуцалж, өвчнийг эндемик ангилалд шилжүүлж байгааг зарлав.
Юн Ковид-19-ийн хариу арга хэмжээний уулзалтын үеэр ковидоор өвчилсөн өвчтөнийг тусгаарлах долоон хоногийн хугацааг тав болгон бууруулж байгааг мэдэгдсэн байна.
Мөн хэвтэн эмчлүүлдэг эмнэлгүүдээс бусад газарт амны хаалт зүүх шаардлагыг цуцалж, тус улсад ирэхээсээ өмнө “PCR”-ын шинжилгээ хийлгэх зөвлөмжийг цуцалж байгааг мэдэгджээ.
Шинэ арга хэмжээ нь Ковид-19-ийн үндэсний хямралын түвшинг "ноцтой"-гоос "анхаарал болгоомжтой байх" болгож бууруулах үед буюу зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэнэ.
Юн “Манай ард түмэн гурван жил дөрвөн сарын дараа өдөр тутмын амьдралдаа эргэн орж байгаад би баяртай байна” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт болсон Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хурлын үеэр хэлсэн байна.
Тэрээр “Энэ нь олон хүний хичээл зүтгэл, хүчин чармайлтын ачаар боломжтой болсон” гэж хэлээд, тэргүүн эгнээнд ажилласан эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, төрийн албан хаагчдад талархал илэрхийлэв.
Мөн вирусийн эсрэг арга хэмжээнд идэвхтэй хамтран ажилласан ард түмэндээ талархал илэрхийлжээ.
Түүнчлэн засгийн газар Ковид-19-ийн шинжилгээ, эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээ авах тогтолцоог бий болгосноор ирээдүйд гарч болох тахлын эсрэг сайтар бэлтгэлтэй байх болно гэж Юн мэдэгдэв.
Хэдэн өдрийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн Ковид-19-тэй холбоотой “дэлхийн эрүүл мэндийн онц байдал” статусыг цуцалсан билээ.
Эх сурвалж: Yonhap