Мягмар гарагт Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан авлигын хэргээр баривчлагдсаны дараа орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд эсэргүүцлийн үеэр улсын хэмжээнд найман хүн амиа алдаж, 1,000 орчим хүн баривчлагджээ.
Хэрэв 2018-2022 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байсан Хан буруутай нь тогтоогдвол тэрээр дахин сонгуульд нэр дэвших эрхээ алдаж магадгүй юм. Пакистаны парламентын сонгууль энэ оны сүүлээр болно.
Пакистаны сонгуулийн хороо Ханыг ерөнхий сайд байх хугацаандаа төрийн бэлгийг хууль бусаар худалдсан гэж үзэж, лхагва гарагт түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн юм.
Өдгөө 70 настай Хан үүнийг үгүйсгэж, хуулийн дагуу бүх шаардлагыг биелүүлсэн гэж мэдэгдээд байгаа.
Гэхдээ энэ нь түүнд тулгаад буй 100-аад хэргийн зөвхөн эхнийх нь юм.
Хэдэн сарын турш тэрээр баривчлагдахаас зайлсхийж, дэмжигчид нь түүнийг баривчлуулахгүйн тулд эсэргүүцэл илэрхийлж, зарим тохиолдолд цагдаа нартай мөргөлдөж байв.
Мягмар гарагт түүнийг баривчилсан явдал нь орон даяар улам ширүүн эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ.
Тус улсын засгийн газар Хайбер-Пахтунхва, Пенжаб, Белужистан, Исламабад зэрэг хэд хэдэн бүс нутагт дэг журам сахиулах зорилгоор цэргийн хүчийг дайчилсан байна.
Мягмар гарагийн орой Ханыг дэмжигчид Лахор дахь корпусын командлагчийн байрыг тонож, доторх эд хөрөнгийг нь сүйтгэжээ.
Пакистаны арми тавдугаар сарын 9-ний өдрийг "хар өдөр" гэж тодорхойлсон бөгөөд хэрэв төрийн өмчид дахин халдвал "хатуу хариу арга хэмжээ авах"-аа жагсагчдад анхааруулав.
Мөн Исламабад хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Түүний дэмжигчид Ханыг ирэх аравдугаар сард болох бүх нийтийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд зохион байгуулалттай арга хэмжээ авч байна гэж одоогийн засгийн газрыг буруутгаж байгаа аж.
Гэсэн хэдий ч Исламабадын Дээд шүүх баривчилгааг хууль ёсных гэж мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: BBC

#Имран Хан, #Пакистан, #эсэргүүцлийн жагсаал,