Оросын явган цэргийн бригад Бахмутын ойролцоох бүс нутгаас ухарсан тухай “Вагнер”-ын тэргүүний хийсэн мэдэгдлийг Украины тал лхагва гарагт баталжээ.
Бахмут хотын баруун өмнөд захад байрлах 72-р салангид мотобуудлагын бригад байрлалаа орхисон гэх хоёр талын мэдэгдэлд Москва ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Москвагийн байнгын зэвсэгт хүчнийг “Вагнер”-ын дайчдад хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байгаад буруутгаж ирсэн Евгений Пригожин Оросын армийн цэргүүд Бахмут дахь байрлалаа орхисон тухай мягмар гарагт мэдэгдсэн юм.
Пригожин “Манай арми зугтаж байна. Өнөөдөр өглөө 72-р бригад гурван хавтгай дөрвөлжин километр газар нутагт бүтэлгүйтсэн учраас би 500 орчим хүнээ алдлаа” гэж мэдэгдэлдээ дурдсан.
Тэгвэл Украины 3-р салангид довтолгооны бригад “Энэ бол албан ёсны мэдээ. Оросын 72-р бие даасан мотобуудлагын бригад Бахмутын орчмоос ухарсан, мөн ард нь 500 цогцос үлдсэн тухай Пригожинийн мэдэгдэл үнэн” гэж өнгөрсөн шөнө мэдэгджээ.
Мөн “Фронт дахь бидний амжилтын талаар олон нийтэд сурталчилж байгаад 3-р довтолгооны бригад талархаж байна” гэжээ.
Лхагва гарагийн өглөө Азовын батальоныг үүсгэн байгуулагчдын нэг Андрей Билецкий өөрийнх нь хүч Оросын бригадыг ялсан тухай мөн мэдэгдсэн байна.
Билецкийy хэлснээр түүний хүчин “Энэ бригадын 6, 7-р эскадрилийг бараг бүхэлд нь устгаж, бригадын тагнуулыг устгаж, олон тооны байлдааны машиныг устгаж, багагүй тооны цэргийг олзолсон” байна.
“Довтолгоог 3х2.6 километр газар нутагт хийсэн бөгөөд энэ нутаг дэвсгэр бүхэлдээ Оросын эзлэн түрэмгийлэгч хүчнээс бүрэн чөлөөлөгдсөн” гэжээ.
Эх сурвалж: Reuters

#Бахмут, #ОРос, #Украины дайн,