Шведийн нийслэл Стокхольм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад төрөлд шагналын эзэд тодорно.

Аравдугаар сарын 5-нд буюу мягмар гарагт физикийн салбарын, лхагва гарагт химийнх, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хорооны шийдвэрийг зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтан тодрох юм. 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 11-ний өдөр тодорно.

Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг сонгон шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болох Стокхольм дахь Каролины хүрээлэнд даатгажээ. Тус хүрээлэнгийн дэргэд байгуулсан Нобелийн хороо нь байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөх үүднээс шинжээчдийг урих эрхтэй байдаг аж. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусжээ.

Сүүлийн мөч хүртэл Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар мэдээлдэггүй билээ.

Энэ жил "COVID-19"-ийн вакцин үйлдвэрлэхэд ашигласан mRNA технологийн судлаачид болох Америкийн биохимич Каталин Карико, Дрю Вейсман нар анагаах ухааны шагналын эзэн болж магадгүй гэж Шведийн шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн Австралийн эрдэмтэн Жак Миллер, Америкийн судлаач Макс Купер нарыг нэрлэж байгаа бөгөөд тэд дархлааны тогтолцооны Т ба В эсийн лимфоцитын хоёр ангилал хэрхэн үүсдэгийг судалжээ. Эрдэмтдийн хийсэн судалгаа нь дархлал хомсдол, харшил зэрэг өвчнийг эмчлэхэд тус дөхөм болох аж.

Үүнээс гадна, шагналын эзнээр тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалтад Америкийн био химич Памела Бьоркман, Жек Стромингер нар дахин багтсан байна. Тэд хоёул хүний гисто нийцлийн үндсэн цогцолборын (MHC, major histocompatibility complex, дархлаа ба дархлаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг генүүдийн бүл) бүтэц, үйл ажиллагааг судалжээ. Дархлаа судлалын салбарын эдгээр эрдэмтний нээлтүүд эм, вакцин боловсруулахад хувь нэмэр оруулсан байна.

Шведийн шинжээчдийн үзэж байгаагаар, хромосом дахь уураг болох гистон нь химийн янз бүрийн процессоор генийг зохицуулдаг болохыг нээсэн Америкийн эрдэмтэн Майкл Грунштейн, Дэвид Эллис нар тодорч магадгүй байна.

Түүнчлэн Америкийн "Clarivate Analytics" компанийн шинжээчид 2002 оноос хойш эрдэмтдийн гаргасан жагсаалтад үндэслэн хэн шагнал авахыг урьдчилан таамагласаар иржээ. Шинжээчид энэ жилийн жагсаалтдаа нейроцепторыг ойлгоход хувь нэмрээ оруулсан Францын мэдрэлийн өвчин судлаач Жан-Пьер Шерюксыг оруулсан байна. Тэрбээр хүний мэдрэлийн тогтолцоог молекулаас эхлээд тархи хүртэл янз бүрийн түвшинд судалжээ. Шагналын эзнээр тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалтад мөн Японы дархлаа судлаачид болох Хирано Тошио, Кишимото Тадамицү нар багтсан байна. Тэд үрэвслийн хэт идэвхжилийн эсрэг цитокин болж чаддаг интерлейкин болох интерлейкин-6-г нээж, түүний физиологийн идэвхийг тодорхойлж, эмчилгээний аргыг боловсруулжээ.

Америкийн вирус судлаач Карл Жонсон, түүний өмнөд солонгос хамтрагч Хо Ван Ли нар мөн анагаах ухааны салбарт Нобелын шагналтнаар тодорч магадгүй хүмүүсийн тоонд мөн орж байна. Тэд Азийн орнуудад бөөрний синдромтой цусархаг халуурлын гол үүсгэгчдийн нэг болох Хантааны вирусыг илрүүлснийхээ төлөө шагнал авах боломжтой аж.

Өнгөрсөн оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэд болох Харви Альер, Чарльз Райс, мөн Их Британийн вирус судлаач Майкл Хоутон нар гепатит С вирусийг нээснийхээ төлөө хүртсэн билээ.

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 222 хүн хүртсэн байна.

#Нобелийн шагнал, #Нобель,