Улсын хэмжээнд үр тарианы 26.4, хүнсний ногооны 65-70 хувийг хураагаад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 99.7 мянган га-аас 145.2 мянган тн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тн төмс,  6.1 мянган га-аас 72.6 мянган тн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тн тосны ургамал хураан авчээ.

Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх аж. Харин маргаашаас баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Нөгөөдөр, мөн энэ сарын 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг тариаланчдад онцгойлон анхааруулжээ.

#төмс, #Үр тариа, #хүнсний ногоо хураалт,