УОК-ийн нэгдсэн шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд ажиллав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдыг байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Коронавируст халдвар (КОВИД-19) халдвар нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

ЭМЯ-наас Улсын Онцгой комиссын Нэгдсэн Шуурхай штабын удирдлагуудтай долоо хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлж ажиллахаар болов.

Эрүүл мэндийн яам

#УОК, #УОК-ын Шуурхай штаб, #Эрүүл мэндийн сайд С.Энхболд, #Эрүүл мэндийн яам,